2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 301 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 231 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8 хүн гэмтэж, орон нутагт 4 хүн гэмтсэн. Хүүхэд гэмтсэн осол 2 бүртгэгдсэн байна.Тухайлбал:
Нийслэлд
2021.07.08-ны өдрийн 22:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг 61-ийн гарамны замд ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж зорчигч 2 хүн гэмтсэн.
2021.07.08-ны өдрийн 10:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Чингэлтэйн өргөн чөлөө суудлын автомашины жолооч унадаг дугуйтай зорчигч мөргөж 13 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн..
2021.07.08-ны өдрийн 10:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Налайхын замд суудлын 3 автомашин мөргөлдөж зорчигч 30, 7 настай 2 эмэгтэй гэмтсэн.
2021.07.08-ны өдрийн 10:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Хандгайтын замд суудлын автомашины жолооч явган зорчигч 8 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн.
Орон нутагт
2021.07.08-ны өдрийн 16:00 цагийн орчим Баян-Өлгий аймаг Толбо сумын нутагт уаз маркийн автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
2021.07.08-ны өдрийн 02:00 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын нутагт суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдөж 2 жолооч гэмтсэн.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 55 зөрчил илрүүлсний нийслэлд 37, орон нутагт 18 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Чингис хаан олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа энэ оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нээгдсэнтэй холбоотойгоор тууш замын хөдөлгөөн нээгдэж байна.
Тууш замд жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлогт, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг 100 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно.
Тээврийн хэрэгслийн хурдыг хяналтын камераар хянаж байгаа тул жолооч та бүхэн тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй, тууш зам нь буцаж эргэх гарц байхгүй тул иргэд жолооч та бүхэн замаа зөв сонгон хөдөлгөөнд оролцоорой.
Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд зорчихдоо техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдэсний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцох, хүүхэд зорчиж байгаа замд анхаарал болгоомтой оролцож Ирээдүйгээ хамгаалъя Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
