Яг одоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байна. Уг ажлын хэсэгт Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, МХЕГ-ын дарга Т.Гантулга болон бусад албаны хүмүүс оролцож байна.
Энэ үеэр Засгийн газраас шинээр томилогдсон баг болох Замын-Үүд дэх гаалийн газар, мэргэжлийн хяналт, хил хамгаалах газар, боомтын захиргаа болон Замын-Үүд сумын онцгой комисс, тамгын газраас одоо хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон цаашид шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг ажлын хэсэгт танилцууллаа.
Танилцуулгын үеэр Замын-Үүдэд мөрдөгдөж буй халдвар, хамгааллыг сахиулах талаар Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хилийн боомтын зөвлөлийн дарга, хурандаа Б.Намхайнямбуу мэдээлэл өглөө. Тэрээр “Ерөнхий сайдаас халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах үүрэг өгсөний дагуу хилийн боомтын зөвлөлөөс хэд хэдэн ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Үүнд:
Халдвар, хамгааллын дэглэмийг Мэргэжлийн хяналтын газрын зөвлөмжийн дагуу зохион байгуулан ажиллаж байна. Хилийн хяналтын байгуулагуудын ажилчид болон жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг сайжруулсан. Энэ хүрээнд халдвараас сэргийлэх хамгааллын бүсийг шинэчлэн тогтоосон. Шинээр тогтоосон байршлын хашааг шилжүүлэн байршуулж, халдварын эрсдэл өндөртэй улаан бүсийг улсын хилийн шугамаас зохион байгуулж, ачаа тээврийн автомашины кабин болон гадна талыг бодисын ариутгалын халдваргүйжүүлэлтийг хийж байна.
Халдварын эрсдэлд улаан, шар бүсэд ажилласан хилийн байгууллагуудын албан хаагч болон жолооч нарын халдвар хамгааллын хувцсыг хяналт шалгалтын дагуу өмсүүлж, тайлуулж байна.
Ачаа тээврийн жолооч нарыг улаан бүс рүү нэвтрүүлэхдээ хамгаалалтын иж бүрэн хувцас өмсүүлж, өдөрт 3 удаа солиулж хэвшсэн. Улсын хилээр гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн ариутгалын тоног төхөөрөмжийн 7 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад оруулсан. Үүнээс гадна халдвар хамгааллын бүсэд аюултай хог хаягдлын сав байрлуулж, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Гаалийн хяналтын бүсийн түр агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнийг ангилан цэгцэлсэн.
Долоо хоног бүр БНХАУ-руу нэвтэрч байгаа 67 жолооч нартай халдвар хамгааллын дэглэмийг сахих талаар сургалт явуулж, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд орох чиглэлд ачаа тээврийн машины тоог 60 орчим хувиар нэмэгдүүлж, цаашид экспорт, импортын тоог нэмэгдүүлэхээр холбогдох газруудад саналуудаа өгөөд байна. Хилийн хяналтын байгууллагуудын албан хаагчдад ямар нэгэн хүнд сурталгүй ажиллах тал дээр хяналт шалгалтыг өндөржүүлэн ажиллаж байна.
Монгол Улс талаас гарах чиглэлийн автомашины тоог 150-200, орох чиглэлийн автомашины тоог 200-250 хүргэх асуудлыг гадаад харилцааны шугамаар БНХАУ-д санал гаргасан. Энэ ажлыг зохион байгуулахад манай талаас өнөөдрийн байдлаар ямар ч хүндрэл бэрхшээл гарахгүй болохыг мэдэгдэж байна” хэмээлээ.
ШУУД ҮЗЭХ:




Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
