Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэх ажлыг хангах тухай” А/266 дугаар тушаалаар ерөнхий боловсролын лаборатори сургууль, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах, сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн.
Иймд дараах аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн сэтгэл зүйч”-ээр мэргэшиж, тогтвортой ажиллах хүсэлтэй, сэтгэл судлалын үндсэн мэргэжилтэй сэтгэл зүйчдийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд бүртгүүлэхийг урьж байна. Үүнд:
1. Архангай аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Хүмүүн” I сургууль
2. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль
3. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль
4. Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Номуун далай” цогцолбор сургууль
5. Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
6. Говь-Сүмбэр аймгийн ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургууль
7. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургууль
8. Дорноговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль
9. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори сургууль
10. Дорнод аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Хан-Уул” цогцолбор сургууль
11. Дундговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургууль
12. Завхан аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Чандмань эрдэнэ” цогцолбор сургууль
13. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
14. Орхон аймгийн ерөнхий боловсролын лаборатори 8 дугаар сургууль
15. Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Мэргэд” сургууль
16. Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
17. Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
18. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургууль
19. Төв аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Хүмүүн” цогцолбор сургууль
20. Ховд аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
21. Хэнтий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
22. Увс аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
23. Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын лаборатори “Боловсрол” цогцолбор сургууль
24. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургууль /БГД/
25. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургууль /БГД/
26. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургууль /БГД/
27. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Монгени сургууль /БГД/
28. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Шинэ эрин” сургууль /БГД/
29. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Монгол тэмүүлэл” сургууль /БЗД/
30. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургууль /БЗД/
31. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 14 дүгээр сургууль /БЗД/
32. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургууль /БЗД/
33. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142 дугаар сургууль /БЗД/
34. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 119 дүгээр сургууль /Налайх/
35. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 45 дугаар сургууль /СБД/
36. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 71 дүгээр сургууль /СБД/
37. Нийслэлийн ерөнхий боловсролын Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль /СБД/
38. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургууль /СХД/
39. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 151 дүгээр сургууль /СХД/
40. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Ирээдүй” цогцолбор сургууль /СХД/
41. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 115 дугаар сургууль /ХУД/
42. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль /ЧД/
Сонирхсон сэтгэл зүйчид дараах материалыг baigali@mecs.gov.mn цахим хаягаар /нэг PDF файл болгосон байна/ дээр дурдсан хугацаанд ирүүлнэ үү. Үүнд:
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Төрийн албан хаагчийн анкет;
• Өргөдөл /аль аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй тухайгаа тодорхой бичих/;
• Сэтгэл судлалаар төгссөн бакалаврын болон түүнээс дээших зэргийн дипломын хуулбар;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх бичиг баримтын хуулбар;
• Эссэ /сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшиж ерөнхий боловсролын сургуульд ямар хугацаагаар, яагаад ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн 2-оос илүүгүй А4 хуудсанд багтаан бичих/
Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
• I шатны шалгаруулалт: Сэтгэл зүйчдийн ирүүлсэн бичиг баримтын бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, өргөдөл, эссэтэй танилцана.
• II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад бичиг баримтын шаардлага хангасан сэтгэл зүйчдийг хоёр дахь шатанд ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдээс дээрх ерөнхий боловсролын сургуулиуд сонгож, ажлын байраар хангана.
Шалгаруулалтын дүнг тухайн иргэний цахим хаягаар хариу мэдэгдэж, сургуулийн сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалтад хамруулна.
Жич: Ерөнхий боловсролын лаборатори сургууль нь “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиудад ажиллах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн сэтгэл зүйчдээс сонгон ажлын байраар хангахаар шийдвэрлэсэн тохиолдолд тухайн сургуульд сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт явуулахгүй болно.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
