Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдана

2021 оны 08-р сарын 05 өдөр, 09 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
хүиаүжягл
Залуу тамирчин Б.Хонгорзул анхны олимпийн наадамдаа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр дагах барилдаанд Гвиней улсын бөх Ф.Камараг 10:0-ээр буулгаж авсан юм.
Барилдааны эхэнд өрсөлдөгч нь манай бөхийг дэвжээнээс гаргах гээд түрж хөөхөд нь дагуулж шидэн бүхэл дөрвөн оноо авав. Улмаар хөлд нь сууж хоёр оноо, залгуулан крест эргүүлэн оноо түүсээр онооны зөрүүг 10 болгож, цэвэр ялалт байгууллаа.
Одоо Б.Хонгорзул 19.55 цагаас олимпийн аварга АНУ-ын Х.Мароулистай хүрэл медалийн төлөө барилдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх