Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс 14 дүгээр сургуульд ажиллаж, энэ хичээлийн жилээс хэрэгжих “Үдийн хоол” хөтөлбөрийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Судалгаагаар өглөөний цай тогтмол уудаг сурагч 16.8 хувийг эзэлж байгаа бол үлдсэн хувь нь өглөөний цай байдаггүй, хааяа уудаг, огт уудаггүй гэжээ. Жишээлбэл, нэг сургуулийн 1000 гаруй хүүхдийн 700-800 нь үдийн цайг тогтмол ууж чаддаггүй гэсэн үг.
Үдийн цайны зардлыг 2006-2019 онд үе шаттайгаар нэмэгдүүлж 900 төгрөгт хүргэсэн. Харин энэ онд 1500 төгрөг болгон нэмэгдүүлж, бага ангийн сурагч үдийн хоолноос хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах боломж бүрдэж байна.
Өмнө нь хэрэгжиж байсан Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд ногдох 900 төгрөгийн 400 нь цайны газрын түрээслэгчдэд, үлдсэн 500 төгрөг нь хүүхдийн цайнд зарцуулагддаг байв. Харин хуульд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэхийг хориглосон. Ингэснээр үдийн хоолонд зарцуулагдах 1500 төгрөг бүгд хүүхдэд зориулагдана.
Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана. Үдийн хоолны ач холбогдлыг дурдвал:
- Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, танин мэдэхүй суралцах чадвар ирээдүйн бүтээмж хөдөлмөрийн чадварт гол нөлөө үзүүлдэг.
- Үдийн хоолны хөтөлбөрт 1 ам.доллар зарцуулахад эргээд 9 ам.доллартай тэнцэх хэмжээний өгөөж өгдөг.
- Өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлнэ.
- Хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд оролцох боломж олгоно.
- Сургуулийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
