Эрдэнэт хотын унаган охин, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа “Токио 2020” зуны 32 дахь олимпод амжилттай оролцоод ирсэн билээ. Тэрээр олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдаж, 10 дугаар байранд шалгарсан юм.
Олимпын наадамд анх удаа оролцсон түүнийг өнөөдөр Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг “Энх Эрдэнэтийн хөгжил”, “Бид зорилготой залуус” Төрийн бус байгууллагуудын тэргүүлэгчид хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. “Хүн төрөлхтний спортын их наадамд оролцох эрх авч, Монгол улс, Эрдэнэт хотоо төлөөлөн оролцсон, өсөх ирээдүйтэй чөлөөт бөхийн тамирчин Х.Болортуяад залуу үеийнхнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, спортын амжилт хүсье” хэмээн “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын тэргүүлэгч Ж.Мөнх-Оргил онцлов.
Хүндэтгэл үзүүлэх ёслолд ОУХМ Х.Болортуяагийн багш, Эрдэнэт хотын “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч ОУХМ Б.Идэрсайхан нар оролцлоо. Тэрээр хүндэтгэл үзүүлж буй явдалд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өөрийн шавь Х.Болортуяагаа 13 настай байхад нь анх бөхийн спортоор хичээллэх санал тавьж, түүнийг дасгалжуулж эхэлсэн дурсамжаасаа хуваалцав. “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ынхан багш шавь хоёрт алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, мөнгөн урамшууллын хамт гардууллаа.
М.Балжинням

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
