2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 377 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 275 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 10 хүн гэмтэж, Орон нутагт 2 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч автомашинд мөргүүлсэн-8
- Жолооч-1
- Зорчигч-2
Ослын хэлбэр:
- Гарцгүй-2
- Гарцтай-5
- Хоёр автомашин мөргөлдсөн-3
Орон нутаг:
Гэмтсэн хүн:
- Зорчигч-3
- Жолооч-2
- Явган зорчигч-
Ослын хэлбэр:
- Онхолдох -1
- Хоёр автомашин мөргөлдсөн-2
- Мотоцикл-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 63 зөрчил илрүүлсний нийслэлд 35 орон нутагт 28 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Энэ оны 9 дүгээр сарын 1 нд хичээл эхлэхтэй холбогдуулан Орон нутгаас Нийслэл хотруу чиглэх тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүсэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган хөдөлгөөнд оролцох, хамгаалах бүс нь жолооч зорчигчдыг 80-90 хувь хамгаалдаг байна.
Мөн нийт зам тээврийн ослын 70-80 хувь нь орон нутгийн замд үйлдэгдэх нь онхолдох буюу хурд хэтрүүлснээс болж байна. Жолооч таны хурд орон нутгийн замд 80 км/ц хэтрүүлэхгүй байхаар замын хөдөлгөөний дүрэмд заасан ч таны хурд хэдий чинээ бага байна төдий чинээ та болон таны хайртай гэр бүл ах дүү хамаатан садан найз нөхдийн амь нас хамгаалагдах болно.
Хичээл сургууль эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөнд явганаар зорчиж яваад зам тээврийн осол ихсэх хандлагатай байгаад анхаарч замын хөдөлгөөнд оролцох, гарц гармаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөж гарцаар гарах, мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байж, гарцаар гарахдаа заавал гараас нь хөтөлж зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
