Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг шалгалаа.
Ховд аймагт наймдугаар сарын 18-ны байдлаар Коронавируст халдварын нийт 3916 тохиолдол бүртгэгдсэнээс өдгөө эмнэлэгт 314 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээр 773 иргэн эмчилгээ хийлгэж байна. Вакцинжуулалтын тухайд аймгийн нийт хүн амын 80.8 хувь нь бүрэн тундаа хамрагдаад байгаагийн дотор 12-17 насны 6300 орчим хүүхэд байгаа аж.
Ковид-19-ийн дельта хувилбар тус аймагт бүртгэгдсэнтэй холбоотойгоор вакцингүй жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэхээр Амаржих газартаа хоёр тасагт нийт 40 ор тусгайлан дэлгэжээ. Мөн Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасаг болон 50 ортой Хүүхдийн эмнэлэгт нийтдээ 261 ор дэлгэн Ковидын эмчилгээ хийж байгаа бөгөөд эдгэрэлт 84.3 хувьтай, 6 хүн нас барсан байна. УОК-ын шийдвэрээр ХӨСҮТ-өөс томилогдсон Үндэсний зөвлөх багийн эмч мэргэжилтнүүд дельта хувилбар бүртгэгдсэн баруун аймгуудад ажиллаж, эмнэлзүйн шинж тэмдэг болон эмчилгээний удирдамж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг газар дээр нь өгч буй нь үр дүнтэй байгааг онцолж байв.
Наймдугаар сарын 1-нээс хойш эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх Шадар сайдын тушаал шийдвэр БОЭТ-д амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд “Ремдесивир” зэрэг вирусийн эсрэг зарим эм саяхан хэсэг хугацаанд тасалдах үеэр гаднаас авахуулсан ч даатгалын сангаас нөхөн олгуулж эхэлжээ.
Цаашдаа БОЭТ-д 15 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат болон түргэвчилсэн оношлуурын нөөц бүрдүүлэх шаардлагатайгаас гадна эмнэлгийн зориулалттай алсын дуудлагын автомашин хэрэгтэй байгааг БОЭТ-ийн захирал П.Гэрэлсүрэн хэлсэн. Ковидын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэх тал дээр Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв сайн ажиллаж байгааг Шадар сайд сайшаагаад, тус төвийн тоног төхөөрөмж, аппарат техник хэрэгслийн хүчин чадлыг сайжруулахад Засгийн газраас анхаарч багагүй хөрөнгө оруулалт хийснийг онцлов.
Шадар сайд С.Амарсайхан “Эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа 10 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратыг шийдэж өгье. Дараа дараагийн асуудлыг шат дараатайгаар зохицуулалт хийнэ. Гэхдээ Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь дэргэдээ Хүчилтөрөгчийн үйлдвэртэй учраас энэ давуу талаа ашиглан өндөр даралтын хүчилтөрөгчөөр эмнэлгүүдээ бүрэн хангах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд аймаг орон нутгаас анхаарал хандуулах ёстой. Цар тахлын үед эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хомсдолоос эхлээд олон асуудал хаа сайгүй бий. Бүхнийг Засгийн газар, УОК шийднэ гэлгүй, орон нутаг боломж, нөөцөө зөв төлөвлөн хуваарилж, эрэмбэ дараатай ажлуудаа уялдуулан зохион байгуулах замаар хамтдаа хичээж даван туулах хэрэгтэй байна” хэмээв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
