Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол улсад Короновируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжүүлсэн ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төвийн нээлт өнөөдөр боллоо.
КОВИД-19 цар тахал бүс, нутаг төдийгүй, дэлхий дахинаа тархаж олон зуун сая хүний эрүүл мэнд амь насыг сүйтгэж, улс орны эдийн засагт ноцтой хохирол сүйрэл авчирч буй энэ цаг үед Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол улсад Короновируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны 4 дүгээр сараас эхлэн КОВИД -19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах Монгол улсын чадавхыг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилготойгоор хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн тавьсан хүсэлтийн дагуу Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл 2021 оны 2-р сарын 11-ны өдөр тус төсөлд нэмэлт санхүүжилт болох 50.7 сая ам.долларыг батласан. Тус төслийн санхүүжилтээр ХӨСҮТ-д 9.5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар
- 5,864,342,400 төгрөгийн (2,057,664 ам доллар) ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахыг барилга
- 2,590,528,134 төгрөгийн (908,957 ам доллар) өртөг бүхий арван мянга гаруй эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл Үүнд: 40,20 метр квадрат хүйтэн өрөө нийт 10 ширхэг, хүйтэн өрөө эсвэл хөлдөөгчийн өрөөний хүчдэлийн хэлбэлзлийг бууруулах зориулалттай, хүчдэлийн тогтворжуулагч 10 ширхэг, 52,5 литрийн багтаамжтай хөргөгч 127 ширхэг, 52,5 болон 300 литрийн багтаамжтай 80 ширхэг хөргөгч, хөлдөөгчийг иж бүрдэл сэлбэгийн хамт хүлээлгэн өгсөн
- 688,369 төгрөгийн хүчилтөрөгчийн бичил үйлдвэр,
- 419.731 төгрөгийн дараах тоног төхөөрөмжүүдийг: Ларингоскопийн иж бүрдэл 1 ш, Бөөр орлуулах эмчилгээний төхөөрөмж-3ш, Бүрэн автомат автоклав-1ш, Нүүрстөрөгчийн давхар исэлийн инкубатор -1ш, Аюулгүйн кабинет II зэрэглэлийн-1ш, Центрифуг, 4500-16000 эргэлттэй-1ш, Ширээний центрифуг, 200-13500 эргэлттэй-1ш, Яаралтай тусламжийн тэргэнцэр, амь тэнцсэн үеийн тоног төхөөрөмжийн хамт 2 ш, Хүчилтөрөгчийн үйлдвэр 1ш, Ларингоскопийн иж бүрдэл 2 ш, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч 5 ш, Өндөр урсгалын хүчилтөрөгчийн аппарат 3ш, ялган дүйх шинжилгээний урвалж, оношлуур 1920, Бодит хугацааны гинжин урвалын шинжилгээний урвалж, оношлуурын иж бүрдэл 3000ш тус тус хангаад байна.
Үүнээс гадна Монгол улсын хэмжээнд хүйтэн хэлхээний нөөцийг бэхжүүлж 34 ш 300 литрийн хөргөгч, 64 ширхэг хөлдөөгч, 500 ширхэг 52 литрийн хөргөгч, 43 болон 126 цаг температураа хадгалдаг вакцин тээвэрлэх хайрцаг 3,4 литрийн хайрцаг 2400 болон 18 литрийн хайрцаг 580 ширхэг, Температур бүртгэдэг зөөврийн төхөөрөмж 6500 ширхэг, хүчдэл тогтворжуулагч 500 ширхэг зэрэг тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажлыг хангаад байна.
Тус агуулах ашиглалтад орсноор -2-8 хэмд хадгалах хөргөгчийн багтаамж 3 дахин, -15-20 хэмийн хөлдөөгчийн багтаамж 6 дахин, хуурай агуулахын багтаамж даруй 6-8 дахин нэмэгдэж байгаа билээ. Ингэснээр Монгол улсын бүх хүн амыг товлолт болон КОВИД-19-ийн вакцинаар нэг дор дархлаажуулахад хүрэлцэхүйц вакцинийг хадгалах боломжтой болж байгаа юм. Монгол улсын хүн амын тоо 20 саяд хүрсэн ч товлолын вакциныг бүрэн хадгалах багтаамжтай төв агуулахтай боллоо.
Монгол Улс төдийгүй, дэлхий нийтээрээ КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэж буй хүндхэн цагт үед вакциныг хадгалах агуулахыг олон улсын стандартын түвшинд цаг хугацаандаа, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан хүчээ дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид болон төслийг гүйцэтгэсэн НҮБ-ийн хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.






Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
