Цар тахлын эсрэг дархлаа тогтоох вакцины гурав дахь тунг энэ сарын 30-наас буюу ирэх даваа гарагаас хийхээр болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Тэрбээр “Хөрш орнуудад халдвар өргөн тархаж байна. Манай улсад өнгөрсөн 6 сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурсан. Үүнээс хойш дельта хувилбар өслөө. Ирэх сарын дунд үе гэхэд халдварын тархалт дээд үедээ хүрнэ. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлнэ. Энэ сарын 30-наас 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулна. Нийт 450 000 хүнд сайн дурын үндсэн дээр гурав дахь тунг хийнэ. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай.
Хэрэв багш, хүүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л шинжилгээ авна” гэлээ.
Манай улс PCR-т тулгуурлан шинжилгээ хийн, дельта хувилбарыг илрүүлэх аргачлалыг нэвтрүүлсэн байна. Вакцины нөөц хангалттай, нийт 5 сая 730 мянган вакцин татан авчээ. Тиймээс долоо хоног бүр хуваарь гарган, файзер вакциныг гурав дахь тунд ашиглана. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд мөн Файзер вакцин хүлээж авна. Иймд гурав дахь тунг хийлээ гэхэд вакцины хомстол үүсэхгүй гэдгийг С.Энхболд сайд хэллээ.
Мөн манай улсад цөөн тооны иргэн Спутник V вакцин хийлгэсэн. Энэ вакцинтай холбоотой судалгаа бага байгаа учир иргэд гурав дахь тунгаа АстраЗенека, Файзер вакцинаас сонгон хийлгэх юм байна. Нэмж хэлэхэд, халдвар авсан иргэд гурав дахь тунг хийлгэхгүй.
Харин УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр “Бусад орнуудад ч дельта вирус тархсаар байна. Нийт 215 сая хүн халдвар авсан. Сүүлийн долоо хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан.
Файзер, АстраЗенека вакцин тариулснаас хойш зургаа дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа Файзер вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан” гэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
