Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт Өмнөговь аймагт болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөл оролцлоо.
Цөлжилтөд хамгийн их нэрвэгдсэн, хуурай цаг агаартай аймгийн хувьд үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэллээ.
Өмнөговь аймаг мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах журмыг улсад анх удаа хэрэгжүүлж байна. Цаашид байгууллага бүр ойжуулалт хариуцсан орон тооны ажилтантай болох, иргэдийн тарьц, суулгацыг худалдаж авах, “Усжуулалтын II аян” хүрээнд тал, хээрийн сумдад 15-20 худаг гаргах зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Мөн аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд 90 мянган мод тарьсан нь 80 гаруй хувийн ургалттай байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар Даланзадгад дахь Хүлэмжийн цогцолборын ажилтай танилцлаа.
2017 оноос говийн бүсийн үр үржүүлгийн талбай байгуулсан нь улсдаа жишиг болохуйц Агро парк болсон байна. Өвөл зуны хүлэмж бүхий талбайд 13 нэр төрлийн 50 гаруй сорт тарьж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээс гадна туршилт, судалгаа хийдэг тухай аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Говьд мод тарьж, ургуулж болдог гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз сүүлийн 30 орчим жилийн хөдөлмөрөөрөө харуулж байна.
Тэрбээр Багабулаг гэдэг газарт 16 га талбайд 10 гаруй төрлийн мод тарьж ургуулан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хямд үнээр тарьц, суулгац нийлүүлдэг. Мөн чацаргана, улаан лооль, үхрийн нүд, алим тарьж худалдан борлуулдаг байна.
“Монгол хүн мод тарьж чадахгүй гэж ярьдаг нь хий хоосон үг. Сэтгэл байхад болно. Мод ургадаггүй газар гэж байхгүй. Говьд хайлаас, улиас, сухай, бургас хамгийн тохиромжтой. Гол нь усалгаа, арчилгаа, тордлогоо” гэж Д.Бараадууз хэллээ. Тэрбээр үндэсний хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцохыг уриалж, өөрөө 2023 оноос нэг сая тарьц, суулгац нийлүүлэхээ амаллаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг бүрт судалгааны төв байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүд эндээс мэдлэг, мэдээлэл, зөвлөмж авдаг байх нь зүйтэй. Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үздэгээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.
“Байгаль орчноо хайрлан хамгаалах, мод тарьж ургуулахын ач холбогдлыг иргэдэд сурталчилан таниулна. Цаашид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох, усан хангамж, техник, тоног төхөөрөмжөөр хангах зэргийг цогцоор нь шийдвэрлэнэ. Тэрбум модыг дагаад ойн болон жимс, жимсгэнэ, бордоо, хашаа, саравч, хүнсний нарийн ногоо, эмийн ургамлын зэрэг аж ахуйн нэгж, ажлын байр бий болох гээд олон давуу талтай” гэлээ.
Цаашид хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Ойн агентлаг байгуулах, ойн аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах, ойжуулалтын төсөв, тооцооллыг зөв гаргах, арчилгаа, тордлогооны менежментийг шийдэх зэрэг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд чухал гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэллээ.
Манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд цөлжилтийг дөрвөн хувиар бууруулж, 7.9 хувь байгаа ойгоор бүрхэгдсэн талбайг есөн хувьд хүргэн, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах урьдчилсан тооцоо гарчээ.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
