Дамо эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагаас Солонгосын Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлэг, Соннам хотын захиргаатай хамтран ковидын вакцины дараах, ковид тусаад эдгэсний дараах эрүүл мэндийн хяналтын тухай цахимаар зөвлөгөөг зохион байгууллаа. Мөн сүүлийн үед түгээмэл тохиолдож байгаа илүүдэл жингээс үүдэлтэй зүрх судасны эмгэг, сахар, цусны даралт ихсэх, дотор эрхтний өөхлөлт зэрэг өвчлөлийн чиглэлээр нийт 14 хүн хамрагдаж зүрх судасны эмгэг судлал, дотоод шүүрэл диабед судлал, нөхөн сэргээх эмчилгээ, өрхийн анагаах ухааны судлалын 4 салбарын тасгийн нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож цахим зөвлөгөө авлаа.
Цахим зөвлөгөө авах үйл ажиллагаа нь Солонгос талаас эмнэлгийн холбогдох тасгийн эмч орчуулагчийн хамт Монгол талаас мэргэжлийн эмч болон өвчтөн хамтран 1:1 хэлбэрээр явагдсан нь 2 талын мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг авах давхар ач холбогдолтой байлаа. Ковидын вакцины дараах болон ковид тусаад эдгэсний дараах эрүүл мэндийн өөрчлөлт нь богино хугацаанд огцом цээжээр хүндэрч өвдөх, амьсгалахад хэцүү болж давчдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай бөгөөд харин бага зэргийн зүрх дэлсэх, даралт өөрчлөгдөх, амархан ядрах шинж тэмдгүүд нь түгээмэл илэрч энэ нь тодорхой хугацааны дарааа эргэж хэвийн байдалд орох тул тодорхой хугацаанд шинжилгээ өгч амралт, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг хослуулан дархлаагаа дэмжих нь чухал гэж Сөүл үндэсний их сургуулийн Бүндан эмнэлгийн олон улсын эмчилгээний төвийн зүрх судасны эмгэг судлалын эмч И Вон Жэ зөвлөлөө.
Дамо эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагаас цаашид Солонгосын эмнэлгүүдтэй хамтран төрөл бүрийн туршлага солилцох сургалт семинар болон иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн цахим зөвлөгөө өгөх үйл ажиллагаагаа өргөтгөн жил бүр тогтмол явуулахаар зорьж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
