Монгол улсад дэд бүтэц, газ, эрчим хүч, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “S & Royal Group Mongolia” ХХК нь Дубайн алт, түүхий эдийн бирж (DGCX) -тай урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага бизнесийн боломжит хэтийн төлөвийн талаар мэргэжилтний мэдлэг, санал, санаа бодлоо солилцох, АНЭУ болон Монгол Улсын хооронд бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох боломжийг судлах зэрэг урт хугацааны бизнесийн харилцаа тогтоох юм.
“S & Royal групп Монголиа” нь DGCX болон Дубайн олон барааны төвийн (DMCC) байнгын гишүүнээр элсэж байгаа юм.

DGCX-ийн Гүйцэтгэх захирал Лес Мале хэлэхдээ: “Монгол бол байгалийн баялаг ихтэй, арвин их нөөцтэй орон бөгөөд тус улсын тэргүүлэгч компани болох “S & Royal Group Mongolia” ХХК-тай байгуулсан санамж бичиг нь бидний зорилгод нийцэж байна. Энэхүү санамж бичиг нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, бидний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх гэх мэт маш их ашиг тустай бөгөөд бид энэхүү санамж бичгийг урт удаан, ашигтай харилцааны эхний алхам гэж харж байна”
“S & Royal Group Mongolia” компанийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээ “Бид DGCX-тэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Монгол, АНЭУ хоёр 25 жилийн баялаг түүхтэй, түүхэн харилцаатай улсууд юм. Манай компаний зорилго бол Монголын зах зээлийг дэлхийд гаргах гарц болохоос гадна Монгол улсаа Төв Азийн бүс нутгийн томоохон зангилаа болгоход оршино. Бид DGCX-тэй үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэж байна”
АНЭУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг саяхан тэмдэглэж, Монгол Улс Абу Даби хотод Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байгаагаа зарласны дараа энэхүү санамж бичгийг байгуулснаараа чухал онцлогтой болжээ.
“S & Royal групп Монголиа” нь 2004 онд байгуулагдсан бөгөөд одоогоор урт хугацааны стратегийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой Yokohoma Tire Mongolia, Gas Service Corporation of Mongolia, Royal Oil, Royal Electric Corporation, Royal Infrastructure Development, Royal Gold Commodity Exchange зэрэг салбар компаниудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх сурвалж: Olloo.mn

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
