Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг болон Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгааны багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн “Монгол-Германы Хархорум экспедиц”-ийн 20 жилийн судалгааны үр дүн болох гурван хэлээр бичигдсэн “Хархорум” номыг хүлээлгэн өгөв.
ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндий дэх хамтарсан археологийн судалгаа нь ХБНГУ-ын Ерөнхийлөгч Роман Херцогийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр эхэлсэн бөгөөд 2020 онд тус судалгааны 20 жилийн ой тохиосон юм. Ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хамтын ажлын үр дүн, ололт, амжилтыг олон нийтийн хүртээл болгох зорилгоор “Хархорум” номыг бүтээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр өндөр ач холбогдол бүхий тус төслийг хэрэгжүүлсэн судалгааны багт баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн талархлыг уламжиллаа.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал 20 жил үргэлжилсэн археологийн судалгааны үр дүн олон нийтэд нээлттэй болсноор цаашид энэ чиглэлээр хийх эрдэм шинжилгээний ажилд үнэтэй судлагдахуун болж, шинжлэх ухааны эргэлтэд орж байгааг онцлов.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг Герман-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагааны цөм болсон тус төслийг 2000 оноос хойш хоёр улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан нь тус судалгааны онцгой ач холбогдлыг тодотгож байгааг тэмдэглэлээ.
Уулзалтад номын зохиогч, төслийн Герман талын удирдагч, ХБНГУ-ын Археологийн хүрээлэнгийн доктор Кристина Франкен, доктор Хэндрик Роланд, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Археологи, антропологийн тэнхимийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн судлаач, доктор Т.Батбаяр, судлаач, доктор Х.Ариунчимэг, ХБНГУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаэл Россбах нар оролцлоо.



2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
