Энтрепренёр, мэдээллийн технологийн 20 жилийн туршлагатай зөвлөх Ц.Бадраа зөвлөж байна.
Технологи бүх хүнд тэгш боломж олгож байна. Тиймээс хэрэглэгчид сайтар судалж, итгэлтэй, найдвартай койноо сонгож сурах нь чухал байна. Ингэж чадвал аяндаа зах зээлийнхээ жамаар буруу нь арчигдаад, зөв нь үлдэнэ.
Ирээдүйтэй, тогтвортой, итгэж болох койныг хэрхэн сонгох ёстой вэ?
- Койны арилжаа хийх тодорхой стратегитэй болох хэрэгтэй. Өөрөө судалгаа хий
Аливаа койнд хөрөнгө оруулалт хийхээс өмнө тухайн төслийн талаарх мэдээлэлд шүүмжлэлтэйгээр хандаж, хэдэн хэрэглэгчтэй байна, ямар асуудлыг энэхүү төсөл нь шийдэж байна, ямар нэг салбартай холбоотой байна уу зэрэг асуултуудыг та өөрөөсөө асуугаарай. Багийг судал. Салбарын бус мөртлөө алдар нэрээрээ итгэл татах гэсэн хүмүүс байвал бол эрсдэл ихтэй. Энэ багт дэлхийд танигдсан технологийн салбарын хүмүүс байна уу. Тэдгээр хүмүүс нь бодит хүмүүс мөн үү? Тэднийх нь сошл аккаунтуудыг шалга, хэр идэвхитэй юм байна? Зарим тохиолдолд гадаад хүний зураг тавиад их сүртэй цол гуншин тавьсан байдаг. Тийм байвал тэр хүнийг нь бүр сайн судал.
Хэрэв танд маш том зүйлүүдийг амласан боловч яг бодитой хийсэн, бий болгосон зүйлгүй бол энэ төслөөс холуур өнгөрсөн нь дээр болов уу. Амлалтуудыг нь судал. Хэр бодитой вэ, хэрэгжих боломжтой юу? Яаж хэрэгжих юм? Амлалт нь амьдралд ойр бус, эсвэл мэргэжлийн бус хэт мөрөөдлийн чанартай байх тусмаа эрсдэлтэй. Жишээ нь дэлхийд гарах койн гээд байвал яаж гэдгийг нь судал. Хамгийн гол нь Wnitepaper-г нь заавал УНШ.
- Эрсдлээ бууруул
Зарим хүмүүсийн бусдад нөлөөлөх гэсэн зөвлөмжүүд таны эрх ашгийг хамгаалахад зориулагдаагүй байж магад.
Иймд тодорхой нэг койнд хөрөнгө оруулалт хийх хамгийн дээд хэмжээг өөртөө тогтоох хэрэгтэй ба энэ дүн нь аль болох таны өөрийн алдсан ч харамсахгүй дүн байвал зохино. Зах зээлийн ямар ч хөөс үүссэн бай, яаж ч хүмүүс шуурсан бай бодсон хэмжээнээсээ илүү их мөнгөөр арилжаа битгий хий.
- Өөрийн хөрөнгө оруулалтын сагс үүсгэж, тархаан байршуул
Зөвхөн нэг койнд хэт их хөрөнгө оруулалт хийх нь эргээд сайн өгөөж өгөх нь ховор. Хувьцааны адил мөнгөө тархаан байршуулж, нэг сагсанд бүх өндгөө битгий хий. Койны зах зээл маш тогтворгүй тул аль нэгнийх нь үнэ гэнэтийн хүчин зүйлээс болж нилээн их хэмжээгээр уналаа гэж бодоход тухайн койны нөлөө таны үүсгэсэн сагсанд бага байх болно. Иймд судалгаагаа маш сайн хийсний дүнд хөрөнгө оруулалтын сагсаа бүрдүүлэх нь зөв юм.
- Урт хугацааны хөрөнгө оруулалт хий
Өдөр тутмын үнэ өсч буурч маш их хэлбэлзэх учир шинэхэн хөрөнгө оруулагч нар үнийн өндөр хэлбэлзлээс болж сандралд орж, үнэ хамгийн бага байхад зарах тохиолдол их гардаг.
Койнууд байж л байна, алга болохгүй тул өөрийнхөө мөнгийг хэдэн сар эсвэл хэдэн жилээр байлгаж чадвал хамгийн их өгөөж хүртдэг туршлагатай.
- Худалдан авалтаа автоматжуулахыг хичээ
Энгийн хувьцааны арилжааны адил, койны арилжааг мөн “dollar-cost averaging” буюу нийт хийх хөрөнгө оруулалтыг бага багаар автоматаар хийхийг хэлж байгаа юм. Жишээлбэл сар бүр биткойнд $100-н хөрөнгө оруулалт хийх арилжааг автоматжуулна. Ингэснээр биткойны үнэ өндөр ч бай, бага ч бай бага багаар тогтмол авсан тул өнгөрсөн хугацаанд хийсэн бүх арилжааны жигнэсэн дундажаар эцсийн худалдан авсан үнэ нь тодорхойлогдох юм.
Мэдээж хэн ч зах зээлийн хамгийн доод үнэ нь хэзээ байхыг таамаглаж чадахгүй тул зах зээл хамгийн бага байхад худалдан аваад өссөн үед нь зардаг хүн байхгүй. Харин энэхүү “dollar-cost averaging” стратегиэр автоматаар худалдан авах нь зах зээл өндөр байхад ихээр авснаас хавьгүй дээр нөхцөл үүсгэх тул давуу талтай юм.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

yag ali ni unen zuw yum boloo yanz burl bh yum yag aliig ni gehee medehguil baina.naidwartai yag ter ni geh koin bainu helj uguuch.