Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-тэй хамтран “Хавдаргүй ирээдүй” санал солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байгааг тус уулзалтын үеэр онцлон хөндсөн юм. Тодруулбал, 2021 онд хорт хавдрын 5981 тохиолдол бүртгэгдэж, 4411 хүн уг өвчний улмаас нас баржээ. Энэ нь нийт оношлогдсон иргэдийн 74 хувь нь хожуу шатандаа өвчин нь илэрч, улмаар нас барж байна гэсэн үг юм. Хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт, үүний дотор элэг, ходоодны шалтгаант хавдрууд мөн тэргүүлж байна.
Тэгвэл улаан хоолойн хорт хавдрын нас баралтаар мөн эхнээсээ гуравдугаарт эрэмбэлэгджээ.
ӨВЧТӨНҮҮДИЙН 86 ХУВЬ НЬ 45 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫХАН БАЙНА
Хавдраар өвчлөгсдийн нас жил ирэх тусам залуужиж, нийт үйлчлүүлэгчийн 86 хувь нь 45-аас дээш буюу ид хийж бүтээх насандаа хорт хавдарт өртөж буйг ХСҮТ-ийнхөн хэлсэн юм. Тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Хорт хавдрын тархалт нийгмийн тулгамдсан асуудлаас хэдийн давж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэх хүртэл газар авсан. Яг одооноос эрт илрүүлгийн тогтолцоог маш сайн бэхжүүлэхгүй л бол Монгол Улс хавдрыг тогтоон барьж дийлэхгүйд хүрнэ. Үүнд төр, засгийнхан анхаарлаа яаралтай хандуулаач” гэв.
Мөн тэрбээр хүн амыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, илрүүлэг үзлэгт тогтмол хамруулах, энэ талаарх мэдлэг, ойлголттой болгоход Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
