Төрийн албаны энэ оны эхний ерөнхий шалгалтыг 4-р сарын 1-нээс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн салбар зөвлөл, төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна.
Шалгалтын бүртгэл энэ сарын 17-ны 9.00 цагаас ирэх сарын 19-ний 9.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар явагдана.
Иргэд төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах төрийн албаны зарчмыг хэрэгжүүлэх бололцоог илүү бүрдүүлэх, олон нийтийн оролцоог шалгалтын үйл явцад идэвхжүүлэх зэрэг багц асуудлыг судлан хэрэгжүүлж, төрийн жинхэнэ албаны шалгалтын шинэтгэлийг цаашид улам эрчимжүүлэхээр боллоо.
Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр төрийн албаны нөөцийн бүртгэлд бүртгэх, нөөцөд орсон иргэдийн ажил эрхлэх боломжийг өргөтгөж төрийн жинхэнэ албаны нөөц ашиглалтыг сайжруулах, аймаг, нийслэл, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын хүний нөөцийн эрэлтэд нийцүүлж төрийн албаны ерөнхий шалгалт авах цаг хугацаа, байршлыг уян хатан тогтоох чиглэлээр оны эхний хагаст багтаан тодорхой шийдвэр гаргана.
Шалгалтын босго оноо авч чадаагүй иргэдэд дараагийн шалгалтад бэлтгэл ханган амжилттай оролцох цаг хугацааны боломж олгох асуудлыг ч бас авч үзжээ.
Мөн төрийн албаны ерөнхий шалгалтын комиссыг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, төрийн албаны ерөнхий шалгалтад өндөр оноо авсан иргэд, төрийн албаны ахмад зүтгэлтнүүдийг оролцуулан өргөтгөх асуудлыг судлан шийдвэрлэх юм.
Сүүлийн жилүүдэд Төрийн албаны зөвлөлөөс сорилын материалыг цахимаар болон хэвлэмэл хувилбараар санал болгож, e-taz гар утасны аппликэйшн болон цахим хуудсан дахь “Хамтдаа бэлтгэе” цэсээр дамжуулан иргэд шалгалтдаа амжилттай бэлтгэх бүх талын боломжийг олгож байгаа юм.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
