Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтээ EHalamj, Ebarimt системээр дамжуулан гаргаж эхэлсэн. Уг хүсэлтийг сар сард нь гаргах шаардлагагүй, жилээр нь сонгож, баталгаажуулах боломжтой юм. Ингэснээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүрийн 20-ны дотор олгох талаар холбогдох яамнаас мэдээлсэн.
Гэтэл хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө зарим иргэдийн дансанд одоо болтол ороогүй байна. Иргэдийн дансанд хүүхдийн мөнгөн тэтгэмж ороогүй шалтгааныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тодруулахад “Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ хоёрдугаар сарын 17-ноос хойш баталгаажуулсан иргэдийн хүүхдийн мөнгө одоогоор олгогдоогүй байгаа. Хожуу гаргасан хүсэлтүүд энэ сарын 23-нд баталгаажсан. Эдгээр иргэдийн мөнгө энэ долоо хоногтоо багтаж дансанд нь орно. Харин хүсэлтээ эрт гаргасан хүмүүсийн олголт энэ сарын 17-ноос хийгдэж эхэлсэн. Хүсэлтээ эрт гаргасан ч хүүхдийн мөнгө нь ороогүй тохиолдол бий. Энэ нь банкнаас хамаарч байгаа. Энэ долоо хоногт багтаад бүх хүүхдийн мөнгөний олголт хийгдэнэ” гэсэн юм.
Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр, цаашид тодорхой хувийг хуримтлуулах юм. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулж, 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчлэх юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
