Хүүхдийн тархины хэмжээ 5 нас хүрэхэд 90 хувь нь бүрэлдэн хөгжсөн байдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийн алтан үе буюу амьдралын эхний 1000 хоногийг чухалчилж байна. Хүүхдийн тархины хөгжлийг эрт үеэс дэмжих, насан туршийн эрүүл мэнд, сурч боловсрох үндэс суурийг нялх, балчир насанд тавих нь хувь хүний болон нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй.
Энэ хүрээнд Эцэг эхэд зориулсан “Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулж байгаа юм.
Хөтөлбөр нь бие бялдар, нийгэмшихүй-сэтгэл хөдлөл, хэл яриа, танин мэдэхүй гэсэн харилцан хамааралтай. Эдгээрийн уялдаа холбоонд тулгуурлан нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжинэ.
Нийгэмшихүй-сэтгэл хөдлөл: Энэ хөгжил нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таних, удирдах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, өөрсдийн зан байдлыг зохицуулах, бусадтай харилцаа тогтоох зэрэг багтана.
Бие бялдрын хөгжил: Хүүхдийн яс, булчингуудын өсөлт, бэхжилт, хөдлөх, хүрээлэн буй орчиндоо хүрэх чадварыг хэлнэ. Хүүхдийн хөдөлгөөний хөгжил нь том булчингийн, жижиг булчингийн гэсэн хоёр төрөлтэй. Жижиг булчингийн хөдөлгөөн нь гар, хуруугаараа жижиг зүйлийг барих, хөдөлгөх, базах, чимхэх ба эдгээр хөдөлгөөнөө хянана. Том булчингийн хөгжил нь зогсох, мөлхөх, суух, гүйх, алхах гэх мэт орно.
Хэл ярианы хөгжил: Нялх, балчир насны хүүхдийн хэл ярианы ур чадвар нь гурван үе шаттай үйл явцын үр дүнд хөгждөг. Энэ нь үгийг давтан сонсох, танил үгс болон тэдгээрийн төлөөлдөг зүйлийн хооронд холбоо тогтоох, үгийг дуурайх, ярих оролдлого юм. Хэл ярианы хөгжил нь хүүхэд бага наснаасаа хэлийг ойлгож, харилцах үйл явц.
Танин мэдэхүйн хөгжил: Хүүхэд хэрхэн сэтгэж, судалж, аливааг олж мэдэхийг хэлнэ. Хүүхдүүдэд эргэн тойрон дахь ертөнцийг эргэцүүлэн бодох, ойлгоход тусалдаг мэдлэг, ур чадвар, асуудал шийдвэрлэх, зан чанарыг хөгжүүлэх явдал юм.
“Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг илүү боловсронгуй болгох санал санаачилгыг бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл судлал, гэр бүлийн хөгжлийн асуудлаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн судлаачид, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан ярилцлаа гэж БШУЯ-наас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
