Нийслэлийн түгжрэлийн асуудал олон нийтийн амьдралд нөлөөлсөн чухал асуудал болж байгаатай холбогдуулан нэгэн санал хүргэе. Нийслэл доторх тээвэрт дүүжин зам,метро, шулуун замын автобус хэрэгтэй гэх зэрэг олон санал гарах болжээ. Гэтэл бид троллейбус гэдэг тээврийн хэрэгсэлийн дэд бүтцийн болон тээврийн бүх боломжийг ашиглаагүй байж “уулын буга “ хөөгөөд байгаа мэт санагдах юм . Нийслэлийн троллейбусны цахилгаан сүлжээ 130-аад троллейбус зэрэг явж байхад бүрэн хангахаар тавигдсан гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр 50 хүрэхгүй троллейбус явж байгаа гэх. Тэгвэл 60-70 троллейбус угсарч үйлдвэрлээд шугам замд гаргах боломжтой мэт. Одоо нийслэлийн замд 10-аад автобусны дараа л нэг троллейбус гарч ирдэг. Ихэнх нь дизель хөдөлгүүрийн утаа савсуулсан автобусууд троллейбусын замтай газарт олноороо явж байна.
Нийтийн тээвэрт зориулан 200 шахам автобус,300 орчим цахилгаан автобус худалдаж авах яриа сонсогдох болов. Цахилгаан автобус бол аккумуляторын системтэй л троллейбус. Нэг давуу тал нь цахилгаан тэжээлд уягдаагүй боловч үнэ нь бараг хоёр дахин өндрөөс гадна цахилгааны хэрэглээ нь 10-15 хувиар илүү. Метро бол газар дор байрлуулсан олон тэвштэй трамвай. Аккумуляторгүй цахилгаан тэжээлт тээврийн хэрэгсэл болох троллейбус, трамвайнууд нь зардлын хувьд хамгийн хямдад тооцогдож байгаа. Хэрэг дээрээ цувуулж олноор замд гаргасан троллейбусууд нь ямар ч төрлийн шулуун замын автобусуудад ойртож очно. Трамвай, метротой адил тусгай төмөр зам шаарддаггүй учир шугамуудыг нь улам өргөтгөн нийслэлийнхээ нийтийн тээвэрт өргөн ашиглаж болмоор. Харин шугамгүй газраа бусад төрлийн тээврүүдээ байрлуулмаар санагдана.
Иймээс энэ жил 60-70 троллейбус угсрах захиалгыг өмнө нь уг ажлыг хийж байсан компанид өгвөл ямар вэ. Элдэв тендер , стандартын удаан яриагүйгээр хэрэгжүүлбэл яасан юм бэ. Манай троллейбусуудыг Казахстан улс Хятад ,Оросынхоос хямд илүү боловсронгуй байна гээд авч байсан нь саяхан. Хэмнэлт гарахаас гадна дотоодын үйлдвэртээ орлого болж ажлын байр ч нэмэгдэж, өсөж чадваржих дэмжлэг ч болно. Манай нөхцөлд тохирсон цахилгаан дулаацуулга ч дураараа хийж болно. Солонгос,Хятадын үйлдвэрүүдтэй ярилцах ч шаардлага байхгүй шүү дээ. Нийслэлийн удирдлагууд үүнийг анхаараасай билээ.
Инженер Л.Сандаг

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

маш зөв бичсэн байна …дэмжиж байна
дэмжсэнд баярлалаа