Эрдэнэт үйлдвэр улсын хэмжээнд ус хангамж, ариутгал татуурга ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 208 аж ахуйн нэгж байгууллагаас өнгөрсөн оны ажлаараа эхний байранд эрэмбэлэгджээ. Эл шалгаруулалтын дүнг саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын бүх удирдах ажилтны зөвлөгөөний үеэр танилцуулсан байна. Хот суурины ус хангамж, ариутгал татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс бүх тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын дунд 2021 оны үйл ажиллагааны үр дүн, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт зэрэг үзүүлэлтээр дүгнэж байр эзлүүлсэн. Энэ үзүүлэлтээр Эрдэнэт үйлдвэр тэргүүлсэн нь зөвхөн Ус хангамжийн цех төдийгүй тус үйлдвэрийн удирдлага, хамт олны дэмжлэг, ажлын уялдаа холбоо, нягт ажиллагааны үр дүн, гэж Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх онцлов.
Ус түгээх, хангах, бохир ус татан зайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд харьяалагддаг Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг өнгөрсөн 3 дугаар сарын 28-аас 31-ний өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яамнаас зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр өмнөх удирдах ажилтны зөвлөгөөний шийдвэрийн биелэлтийг дүгнэж, цаашид ус хангамж, ариутгал татуургын чиглэлээр баримтлах бодлого, Засгийн газрын тогтоолын дагуу 19 аймгийн сумдад цэвэрлэх байгууламж барих төслийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг олон асуудалд анхаарал хандуулж, хэлэлцсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 161-р тогтоолоор “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж” төслийн хүрээнд 19 аймгийн 59 суманд цэвэрлэх байгууламж барих аж. Эдгээр цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, цаашдын тогтвортой ашиглалтыг хангах зэрэгт Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт ашиглаж буй цэвэрлэх байгууламж, Ус хангамжийн цехийн үйл ажиллагааны туршлагад түшиглэн сургалт сурталчилгаа зохион байгуулахаар болсон байна. Түүнчлэн өнгөрсөн оноос “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох, ус бохирдуулсны торгууль хэлбэрээр оногдуулахгүй байх, ус судлалын итгэмжлэгдсэн лабораториудтай хамтран ажиллах зэрэг олон асуудлаар зөвлөлджээ.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
