Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо эхэлсэн “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д цахимаар оролцлоо.
Энэ удаагийн чуулга уулзалт “Ковид-19 цар тахлын үеийн болон түүний дараах дэлхий: Хамтын ирээдүй, дэлхий нийтийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе” сэдвийн дор болж байна.
“Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт” нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтод талуудын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг нэгтгэсэн яриа хэлцээний чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Цар тахлын дараах үе болон олон улсад үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг бодитой тооцон, эдийн засгийн сэргэлт, харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах ажлыг цаг алдалгүй хамтран хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэв.
Монгол Улс БНХАУ-ын дэвшүүлсэн “Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга” болон “Бүс ба зам” санаачилгыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ нь дэлхийн улс орнуудын эрх тэгш байдал, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг хангах, “НҮБ-ын 2030-Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мөн Ази тивийн улс орнууд цар тахлын хүнд үед ч дээд, өндөр түвшний харилцаагаа хадгалан, харилцан дэмжлэг үзүүлж, тулгарсан сорилт, бэрхшээлийг хамтдаа туулж чаддагийн бодит жишээ болж буйг тэмдэглэв.
“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн тусгасныг дурдаж, дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль, экологийн доройтлыг сэргээх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг хэрэгжүүлж, бүс нутаг дахь дэд бүтцийн холболт, эдийн засгийн интеграцчлалыг нэмэгдүүлэх, Ази тивийг Европ болон дэлхий дахинтай холбосон эдийн засгийн коридоруудыг хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулж, түнш орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаа хэлэв.
Чуулга уулзалтад оролцож байгаа дэлхийн улс орнуудын төр, засаг, олон улсын байгууллагын тэргүүн нар бүс нутгийн интеграцчиллыг гүнзгийрүүлэх, дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжил зэрэг сэдвийг хэлэлцэх юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
