Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо”-нд Булган аймгийн хэмжээнд нийт 59553 иргэнийг хамруулахаар төлөвлөөд байна.
Насанд хүрсэн буюу 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш 4 насны багцад /54397 иргэн/, 0-5, 6-17 насны 2 багцад /5156 хүүхэд/-ийг хамруулна. Одоогоор /18-аас дээш нас/ насанд хүрсэн 118 иргэд, /0-17нас/ 720 хүүхэд үзлэг, шинжилгээ оношилгоонд хамрагдаад байна.
Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээний үйл ажиллагааны зохион байгуулалтын хувьд насанд хүрсэн иргэдийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад, 0-17 насны хүүхдийн үзлэгийг 16 сум, 2 Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзлэг оношилгоонд хамруулж байна.
“Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-ны үйл ажиллагааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийг түшиглэн зохион байгуулан үйл ажиллагааг иргэдэд тасралтгүй хүргэж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн засварын ажил удахгүй дуусаж хүн амын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, оношилгоо, шинжилгээг иж бүрэн үзүүлэх эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгож, иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэхээр ажиллаж байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
