НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран онцлох 10 гэр бүлийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд болов. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар эдгээр гэр бүлд шагнал гардууллаа.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэл хотод амьдарч буй 412 мянган гэр бүлд үлгэр жишээ болсон шилдэг 10 гэр бүлдээ Нийслэлийн Засаг даргын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс 2003 оноос эхэлж Олон улсын гэр бүлийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Олон гэр бүлд үлгэр жишээ, түүчээ болж буй та бүхэн аз жаргалаар дүүрэн, сайхан амьдраарай” хэмээв.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа “Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэ цэн, эцэг эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ухаан, хамтын амжилт, авьяас чадвараар манлайлсан гэр бүлүүдийг алдаршууллаа. Ийн гэр бүлийн хамтын амжилтыг алдаршуулж, олон нийтэд түгээснээр олон гэр бүл, тэр тусмаа шинэ, залуу гэр бүлүүд үлгэр жишээ авах, суралцах чухал ач холбогдолтой” гэдгийг онцолж байлаа.
Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүлээр шалгарсан Н.Энхбаатар “Анх онцлох гэр бүлээр шалгарсан гэдгээ сонсоод маш их баярласан. 2009 оноос эхлэн хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, цусаа хандивлаж байна. Өнөөдрийн байдлаар 74 удаа цусаа бэлэглэж, 222 хүний амь аварчээ. Миний хань 56 удаа цусаа бэлэглэж, 168 хүний амь аварсан. Бусдын төлөө хийсэн буян хэзээ ч багадахгүй. Би Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т диспетчер инженерээр ажилладаг, нийслэлийн Хүндэт донор” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Ногоон хөгжлийг дэмжигч гэр бүлээр шалгарсан Д.Маамуу “Манай гэр бүл 2010 оноос хойш буут сөөг, ногоо тарьж байна. Одоогоор хашаандаа 17 төрлийн 100 гаруй мод тарьж, ургуулсан. Сүүлийн 10 жилийн ажлын үр дүнг үнэлж, дэмжиж байгаад үнэхээр баяртай байна” гэлээ.
Онцлох гэр бүлээр
- Өнөр гэр бүл: Б.Бат-Очирын гэр бүл
- Эерэг хандлага түгээгч гэр бүл: Б.Энхтулгын гэр бүл
- Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүл: Н.Энхбаатарын гэр бүл
- Оюуныг дээдлэгч гэр бүл: Н.Нямдоржийн гэр бүл
- Бүтээлч гэр бүл: Ц.Мянганбуугийн гэр бүл
- Ногоон хөгжлийг дэмжигч гэр бүл: Б.Эрдэнэ-Очирын гэр бүл
- Авьяаслаг гэр бүл: Д.Шинэцогийн гэр бүл
- Спортын түүчээ гэр бүл: Д.Бат-Эрдэнийн гэр бүл
- Өв соёлыг дээдлэгч гэр бүл: Б.Өсөхбаярын гэр бүл
- Онцлох Тэргүүн гэр бүл: Ө.Ганбаатарын гэр бүл тус тус шалгарсан юм.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
