Визийн зөвшөөрлийн кодыг и-мэйлээр илгээж байна

2022 оны 05-р сарын 20 өдөр, 15 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
visa gadaad pasport
Гадаадын иргэн, харьяатын газар визийн зөвшөөрлийн үйлчилгээг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн цахимжуулж, он гарсаар 5759 гадаадын иргэнд цахимаар визийн зөвшөөрөл олгожээ.
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг https://immigration.gov.mn/mn/ цахим хаягаар хүлээн авч, шийдвэрлэж байгаа бөгөөд зөвшөөрөгдсөн тохиолдолд кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын манай байгууллагад бүртгэгдсэн и-мэйл хаягаар илгээж байна. Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн визийн зөвшөөрлийн код хүлээн авснаа нотолж хариу мэдэгдэж байхыг хүсье гэж “Гадаадын иргэн, харьяатын газар”-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх