НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний уулзалт Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд боллоо.
Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Монгол Улсын төлөөлөгчид бага хурлын дээд хэмжээний болон Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио болон нарийн бичгийн газрын төлөөлөлтэй уулзав.
Энэ үеэр Монгол Улсын төрийн тэргүүний мэндчилгээг уламжилж, Монгол Улсаас олон улсын өмнө ойн хомсдол, доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд авсан амлалтуудын хэрэгжилтийг танилцууллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу Монгол Улс тус конвенцын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ уламжилж, яриа хэлэлцээ хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын Дээд түвшний уулзалтад оролцсоны мөрөөр хийхээр төлөвлөсөн ажлууд, цөлжилт, газрын доройтол, ойжуулалт, нөхөн сэргээлтийн талаар олон талт уулзалт хийв.
Бага хурлын нэгдсэн хуралдаанаар конвенцид нэгдсэн улсуудын Засгийн газрууд Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох байгаль орчны асуудлуудаар ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улс зохион байгуулахыг дэмжин батлав.
Энэ удаагийн бага хуралд конвенцид нэгдэн орсон дэлхийн 196 орноос 189 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, дэд сайд тэргүүтэй 7,000 орчим төлөөлөл оролцжээ.
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг. Энэ хүрээнд конвенцын хэрэгжилтийн явцын тайлангууд болон бодлогын шийдвэрүүдийг батлан, конвенцид нэгдсэн улс орнуудад тодорхой чиглэлүүдээр хийх ажил, үүргийг хүлээлгэдэг юм.
ТАЛУУДЫН БАГА ХУРЛУУД:
- СОР 1: 1997 онд Итали Улсын Ром хот,
- СОР 2: 1998 онд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар хот,
- СОР 3: 1999 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Ресифе хот,
- СОР 4: 2000 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бонн хот,
- СОР 5: 2001 онд Швейцарын Холбооны Улсын Женев хот,
- СОР 6: 2003 онд Бүгд Найрамдах Куба Улсын Хавана хот,
- СОР 7: 2005 онд Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хот,
- СОР 8: 2007 онд Испанийн Хаант Улсын Мадрид хот,
- СОР 9: 2009 онд Бүгд Найрамдах Аргентин Улсын Буэнос-Айрес хот,
- СОР 10: 2011 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангвон хот,
- СОР 11: 2013 онд Бүгд Найрамдах Намиби улсын Виндхук хот,
- СОР 12: 2015 онд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хот,
- СОР 13: 2017 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ордос хот,
- СОР 14: 2019 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хот,
- СОР 15: 2022 онд Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улсын Абиджан хотод болсон.
СОР 16: 2024 онд Саудын Арабын Хаант Улсын Рияд хот, СОР 17: 2026 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.


Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
