Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 6-р сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулсан түүхтэй.
Ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цолыг олголоо. Түүнчлэн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй 18 алба хаагчийг төрийн одон, медалиар шагналаа.
Түүхт 18 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын удирдлагууд болон нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчид баярын хурлыг зохион байгууллаа. Тус хуралд урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нар болон бусад албаныхан оролцсон юм.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж хэлсэн үгэндээ “Эх орон, ард түмнээ гамшгийн аюул, эрсдлээс хамгаалахын төлөө алтан амиа зориулах тангарагтай, нэр хүнд, сахилга бат, ажил үйлсээрээ үлгэр дуурайл үзүүлж байдаг алба хаагчдаараа Монголын ард түмэн, төр, засаг үргэлж бахархдаг бөгөөд Та бүхнийг “Энх цагийн эгэл баатрууд” хэмээн хүндэтгэн хайрладаг билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч цаашид гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, эрх зүйн орчныг нь төгөлдөржүүлж, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтыг бүх талаар дэмжих болно. Эрхэм хүндэт цэрэг эрс, Онцгой байдлын алба хаагчид Та бүхнийхээ онцгой хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй их үйлсэд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” гэсэн юм.
“Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-аар тус албанд 17 дахь жилдээ ажиллаж буй Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-химичин, ахлах ахлагч Ж.Балданнямыг шагналаа.
Онцгой байдлын албаны анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрэмжит тус шагналыг энэ жилээс эхлэн жил бүр олгох юм.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын албаны хүндэт генерал, офицер, ахлагч нар болон нийт бие бүрэлдэхүүнд 18 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд, Төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн түргэн шуурхай, найдвартай хүргэдэг, хамгийн нэр хүндтэй, олны итгэл хүлээсэн байгууллагуудыг Онцгой байдлын алба ямагт хошуучлан ажиллаж ирснийг онцлон тэмдэглэж хэлсэн юм. Тэрбээр “Онцгой байдлын байгууллагын чадавх өдрөөс өдөрт өргөжин тэлж, аврагч, гал сөнөөгч нар маань газрын гүнд, гадарга дээр, ууланд, агаарт, усанд гээд шаардлагатай бүхий л обьектод хаа сайгүй үүрэг гүйцэтгэж, эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж байна. Монгол Улсын төсөв болон эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, хүндрэлтэй байгаа хэдий ч гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор сүүлийн 5 жилийн хугацаанд 31 анги, салбар нэгжийг шинээр байгуулж Онцгой байдлын алба 790 гаруй алба хаагчаар эгнээгээ тэллээ.
Тэр дундаа Монгол Улс, Франц улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах төсөл”-ийн хүрээнд Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийг нээж, өнгөрсөн хугацаанд 8 удаагийн нислэгээр зам тээврийн ослын улмаас хүндээр бэртэж гэмтсэн 9 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дараагийн шатлалын эмнэлэгт шуурхай хүргэн өгч амь насыг нь авраад байна. Мөн ОХУ-аас хил давж орж ирсэн Минжийн хангайн ойн түймрийг унтраахад 3 удаагийн нислэгээр 40 гаруй гал сөнөөгч, аврагчдыг авто тээвэр болон ердийн хөсгөөр очих боломжгүй газруудад шуурхай хүргэж, түймрийг цаг алдалгүй унтраасан зэрэг үүрэг гүйцэтгээд байна. Эдгээр нь Агаараас эрэн хайх, аврах анги байгуулсны ач холбогдлыг илэрхийлж буй хэрэг юм” хэмээн онцоллоо.
ОБЕГ нь 18 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын аврагч, гал сөнөөгчид эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагааг чадварлаг гүйцэтгэж, нийт 24301 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгжийн 572,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Энэ үеэр Сүхбаатарын талбайд Агаараас эрэн хайх, аврах анги болон Гал түймэр унтраах, аврах ангиуд Эрэн хайх, аврах ажиллагааны техник тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашин, холбооны багаж хэрэгсэл, эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын материалуудыг иргэд олон нийтэд дэлгэн үзүүлж, алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
