МСНЭ-ийн ээлжит XVIII их хурал өчигдөр боллоо. Энэ үеэр хурлыг зохион байгуулагчид хэвлэл, мэдээллийн байгууллагын 315 төлөөлөгч оролцохоос 213 нь ирсэн учир ирц бүрдсэн хэмээн үзэж 11:04 цагт хурлаа эхлүүллээ. Их хуралд ирсэн төлөөлөгчдийн 60 хувь нь эмэгтэй, 25-45 насныхан 40 хувь, 45-55 насныхан 10 хувь, 55-аас дээш насныхан 10 хувийг эзэлж байна хэмээн хурал зохион байгуулагчид танилцууллаа.
Хурлын дэг ёсоор МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа мэндчилгээ дэвшүүлсний дараа XVIII их хурлыг удирдан явуулах таван тэргүүлэгчдээ хурал хэрхэн явах талаар дэгийг танилцуулж тооллогын тав, редакцийн гурван төлөөлөгчийг сонгов. Үүний дараа үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болортулга нар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа.
14:00 цагт их хуралд сонгогдсон гурван үеийн төлөөллүүд тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийллээ.
Хуралдааны тэргүүлэгчид гурван нэр дэвшигчээс нэрээ татах эсэхийг нь асууж 100 хувийн саналаар дэмжиж, үсгийн дарааллаар мөрийн хөтөлбөрөө танилцуулахыг дуу нэгтэй баталлаа. Мөрийн хөтөлбөрөө танилцуулах эхний хүн NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг байсан юм. Тэрбээр “Салбарын эв нэгдлийн хувьд нэг дайсантай байя. Залуучууд бидэнд итгэл, сэтгэл байна. Надад шийдэл байна. Бүгд оролцъё” гэсэн юм. Харин УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц “Хэвлэл мэдээллийн салбарын ажил олгогчидтой гэрээ байгуулж сэтгүүлчдийн эрхийг баталгаажуулах. Ажил, мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний төлөө сэтгүүлч аливаа асуудалтай тулгарахад редакц, хэвлэл мэдээллийн байгууллага эрх зүйн хамгаалалтаар хангана. Хэрэв ерөнхийлөгчөөр сонгогдвол 2024 оны сонгуулийн гишгүүр, гүүр болохгүй” гэдгээ амласан бол ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар “Сүүлийн гурван жил МСНЭ-ийн Удирдах зөвлөлд ажилласан. Дараагийн ээлжит хурал болоход өнгөрсөн гурван жилд хийж амжаагүй болон одоо хийх дөрөв нийт долоон жил хийсэн ажлаа та бүхэнд тайлагнах болно. Мөн гишүүнчлэлийг ил тод нээлттэй болгоно” гэв.
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууссаны дараа МСНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаа болж төлөөлөгчид хэнийг сонгохоо шийдвэрлэх мөч ирэв. Тооллогын гишүүд ч ажилдаа орж элдэв асуудал гаргахгүйн тулд дахин бүртгэл хийж, санал хураалт явснаар олонхийн саналаар ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатарыг МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонголоо.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
