Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
- Архангай аймгийн Хайрхан сумын малчин, Гавьяат малчин Отгоны Дорж;
- Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн зөвлөх багш, Анагаах ухааны доктор, Ардын эмч Жамьянжавын Баасанхүү;
АРДЫН БАГШ ЦОЛЫГ:
- Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн зөвлөх, доктор, профессор, Гавьяат багш Пунцагийн Санжид;
- Зурхайч, Шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Лхасрангийн Тэрбиш;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Түшигцоодолын Дашдэлэг;
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛЫГ:
- “Мотоблок” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх инженер Тогоочийн Тогтох;
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:
- Баянхонгор аймгийн “Өлзийт” Мэргэжил сургалт, үйлдвэрийн төвийн захирал Сүхбатын Бямбадорж;
- Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх профессор Нямын Бадамрагчаа;
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- “Анхны анжис” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, төслийн удирдагч Чоглонгийн Нанжаа;
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- “Боса холдинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Цэгмэдийн Батбаяр;
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн зөвлөх эмч Ядамсүрэнгийн Буянжаргал;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- “Өсөх зоос” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Чойжамцын Чинбат;
ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛЫГ:
- “Энержи ресурс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэл;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
- Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Болдын Сэргэлэн;
- “Нэпко” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Бат-Амгалангийн Болдбаатар;
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- “Танайд мод тарья” Төрийн бус байгууллагын тэргүүн Баяраагийн Батболд;
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ:
- Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Жамсрангийн Мандухай нарт хүртээж,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Дархан-Уул аймгийн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Сумьясүрэнгийн Энхцэцэг;
- Үндэсний урлагийн их театрын цордон бүрээ хөгжимчин Төмөрхүүгийн Бадамсэрээжид;
- Төр, захиргааны ахмад ажилтан Гомбосүрэнгийн Төмөр-Очир;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Өвөрхангай аймгийн “Дэлгэрэх хүнс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахмад ажилтан Өөдөсийн Цэцэгмаа;
- “Жүр үр” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий технологич Ганболдын Сарангэрэл;
- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад ажилтан Дамбын Уламбаяр;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тулга тавилан” студийн найруулагч Төрбатын Баярхүү;
- Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Сүхээгийн Отгонцэцэг;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Очирдагинас” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий технологич Норовын Гүрдорж;
- Монгол Улсын Их сургуулийн багш, профессор Очирын Алтансүх;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Жаргалсайханы Энхтүвшин;
- Хилийн цэргийн 0218 дугаар ангийн орлогч, хошууч Даваасамбуугийн Мөнхсайхан нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.









Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
