Япон, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Сүүн зам” бүжгийн наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна.
Энэ тухай Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран тус олон улсын наадмыг зохион байгуулах багаас мэдээлэл хийлээ. “Сүүн зам” бүжгийн наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д. Баярбаатар өгсөн юм. Тэрбээр, “Энэхүү наадамд Япон улсаас 140 зочин хүрэлцэн ирнэ. Үүнд хотын захирагч, иргэдийн хурлын төлөөлөгчдийн гишүүн зэрэг 40 эрхэм багтсан. Мөн Японы дөрвөн хотоос 70 гаруй бүжигчид хүрэлцэн ирнэ. Манай улсаас мэргэжлийн урлагийн бүх байгууллага оролцох бөгөөд нийтдээ 460 гаруй бүжигчид цугларна.
Хоёр улсын эв найрамдлыг бид хүний биеийн хөдөлгөөн, бүжгийн гайхамшгаар ард түмэндээ үзүүлэхээр зорьсон. Баруун монгол ойрдын бүжгийн гайхамшиг, зүүн монголын бүжгийн гайхамшиг, төв халхын намба төрх, орчин үеийн бүжиг болон Японы үндэсний бүжгийг хамтарч хийж байгаагаараа онцлог юм. Мөн Японы алдартай хоёр тогооч хүрэлцэн ирж монголчуудад өөрсдийн хоолны өвөрмөц соёлыг таниулж, хоолыг амтлах боломжийг олгоно.
Япон болон Монгол Улсын үндэсний өв соёлыг харуулсан гар урлал, хоёр орны хоолнуудыг шууд амтлах боломжтойгоор 40 асарт нээлттэй зохион байгуулна. Япон Улсын бие хамгаалах урлагийн үзүүлбэрүүд, шинэ технологи болон хоёр улсын хамтын ажиллагааны талаар тус тус танилцуулна” гэлээ.
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Хүн гэр театр”, “СУИС”-ийн Бүжгийн Урлагийн Сургууль, хамтран зохион байгуулагчаар НАЖГ ажиллаж байна. Тус бүжгийн наадам нь Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

![Untitled3365562992022-08-16-12-11[www.urlag.mn]](http://www.ontslokh.mn/wp-content/uploads/2022/08/Untitled3365562992022-08-16-12-11www.urlag_.mn_-640x356.jpg)
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
