Хүүхдүүдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтэд үндэслэн боломжит цэцэрлэгүүдэд хуваарилалт хийж, мэдээллийг иргэдийн гар утсанд нь хүргэж дууслаа.
Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111.542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилаад байна. Цахим бүртгэлээс гадна 24 цагийн цэцэрлэгт хамрагдах, тусгай хэрэгцээт, байгууллагын цэцэрлэгт хамрагдах, үндсэн цэцэрлэг нь татан буугдсан зэрэг 1675 хүүхдүүдийг уламжлалт байдлаар бүртгэж, хуваарилав.
Хэрэв таны утсанд ямар нэгэн байдлаар мэдээлэл ирээгүй бол хүсэлт илгээсэн газартаа хандаж мэдээллээ нягтлахыг хүсье. Өөрөөр хэлбэл e-mongolia системээр дамжуулан хүсэлт илгээсэн бол төлөвийг дахин нягтлаарай. Цэцэрлэгт биечлэн очсон болон нийслэлийн боловсролын газарт хандсан хүмүүс хуваарилагдсан талаар мэдээлэл хүлээн аваагүй бол тухайн байгууллагадаа дахин хандаарай.
Улсын цэцэрлэгүүд өөрийн салбар бүлгүүдийг бусад байршилд нээн ажиллуулж байгаа тул таны хүүхэд тухайн цэцэрлэгийн аль салбарт хамрагдсаныг цэцэрлэгийнхээ үндсэн байранд очиж мэдэх боломжтой. Мөн энэ удаагийн бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэд 9 дүгээр сарын 10-нд эхлэх хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдана уу.
Бүртгэлийн үр дүн болоод иргэдээс ирж байгаа нийтлэг санал гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар даваа гарагт бид дэлгэрэнгүй мэдээлэх болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
