Хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа “Хангай”, “Цайз”, “Цогбадрах” захуудад худалдан борлуулагдаж буй модон материал нь хэмжээ, чанар стандартад нийцэж байгаа эсэхэд ШӨХТГ-аас ШУТИС-ын харьяа Ой модны сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран удирдамжтай хяналт шалгалт хийсэн.
Хяналт шалгалтын хүрээнд Ой модны сургалт судалгааны хүрээлэнгээс зүсмэл модон материалаас 99 ширхэгийг сонгон авч “Шилмүүст төрлийн зүсмэл модон материал Техникийн шаардлага MNS 0391:2010 стандарт”-д заасан хэмжээст харьцуулах байдлаар хэмжилт, зэрэглэлд хамруулсан байна. Хэмжээсийн хувьд зүсмэл модны зузаан, өргөн нь заагдсан хэмжээнээс дутуу байсан бол зэрэглэл буюу чанарын хувьд 4 дүгээр зэрэглэлийнх 45 гаруй хувийг эзэлж байгаа тухай дүгнэлт ирүүллээ. Барилга байшин барихад 4 дүгээр зэрэглэлийн зүсмэл модон материал нь чанар стандартын шаардлага хангадаггүй учраас ихэвчлэн дүүргэлт зэрэгт ашигладаг байна.
Хяналт шалгалтаар зүсмэл модон материалын зузаан, өргөн, урт гэсэн 3 хэмжээ стандартын шаардлагад нийцээгүй, багцалсан /м/куб/ хэмжээсээр худалдаалахдаа стандартад заасан болон байвал зохих тоо, ширхэг дутуу, стандартад заасан хэмжээсээс зөрүүтэй байдлаар нэрлэсэн хэмжээс бий болгох замаар худалдаалж байсан, мөн мод, зүсмэл модон материалын үнэ болон хэмжих нэгж, хэмжилтийн талаарх үнэн зөв, бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгдөггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Зөрчил гаргасан худалдаа эрхлэгчдэд холбогдох хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулж, захын удирдлага болон нийт худалдаа эрхлэгчдэд улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.
Хэрэглэгч та бүхэн гомдол саналаа
• Хэрэглэгчийн мэдээллийн төвийн утас: 115
• ЗГ-ын Иргэд олон нийттэй харилцах төвийн утас: 11-11
• Цахим хаяг: afccp.gov.mn
• Цахим шуудан: bichigkhereg@afccp.gov.mn
• “e-barimt.mn” хавсралт болон цахим хаягаар
• https://www.facebook.com/groups/391583442769715/ бүлгэм гэсэн сувгаар ирүүлж, бидэнтэй хамтран ажиллана уу гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
