Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.09.01/ Монгол Улсын ууган сургуулиудын нэг болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар багш, сурагчид, эцэг эхчүүдэд хандаж Ардын засагтай эн чацуу улсын анхны сургуулиудын нэг болох 3 дугаар сургуулийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна хэмээгээд УИХ Боловсролын багц хуулиудыг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд гурван санаачилга дэвшүүлж, та бүхнээр хэлэлцүүлэн саналыг нь авахаар өнөөдрийн нээлтэд оролцож байгаагаа онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Нэгдүгээрт цэрэг, иргэний хамгаалалтын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулахаар хэлэлцэж байна. Үүнд багш, эцэг, эхчүүд, сурагч та бүхэн саналаа өгвөл сайн байна.
Хоёрдугаарт, бид Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран өнөөдрөөс эхлэн “Өсвөрийн парламент” уралдааныг зарлаж байна. Та бүхэн мөн энэ уралдаанд идэвхтэй оролцохыг хүсье. УИХ-аас ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг түшиглэн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Энэ төслийн гол зорилго нь хүүхэд багачуудад хүний эрхийн мэдлэг, ардчиллын болон Үндсэн хуулийн боловсрол олгоход чиглэгдэнэ. Залуус багачуудад багаар ажиллах, манлайлах ур чадвар суулгаж, иргэний нийгэм, иргэний боловсролыг төлөвшүүлэхэд төслийн гол зорилго оршиж байгаа.
Гуравдугаарт, Технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед УИХ-аас “D-PARLIAMENT” төслийг хэрэгжүүлж байна. Та бүхэн гар утаснаасаа УИХ-ын бүх үйл ажиллагаатай танилцах боломжтой. Хэлэлцэж буй хууль тогтоомжийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлж болно. Төрийн үйл ажиллагаанд шууд оролцож болно гэсэн үг юм. Боловсролын багц хуулиуд хэлэлцэж байгаа энэ үед хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байхыг уриалж байна гэлээ.
Нээлтийн үйл ажиллагааны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн байртай танилцаж, төгсөх 12 дугаар ангийн сурагчидтай уулзлаа. Энэ үеэрээ Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа боловсролын багц хуулиуд болон цаашид ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт тусгахаар хэлэлцэж байгаа зарим хичээлүүдийн талаар товч мэдээлэл өглөө.
Улсын ууган нийслэлийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд энэ хичээлийн жилд 2900 гаруй хүүхэд суралцаж байгаа аж. Энэ жил шинээр нэгдүгээр ангийн таван бүлэгт 240 хүүхэд элсэн орсон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно
Ирэх гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо
Өнөөдөр хар бич өдөр
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав
Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
Хуурамч цахим холбоосоор нэвтэрч 22.5 сая төгрөгөө алджээ
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
Засгийн газар хуралдаж байна
Өнөөдөр цагаан морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -16 градус хүйтэн
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна
Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн
Нэг долоо хоногт 96 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 20 иргэний амь насы
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам нарын хамтран дуулсан “Тэмээн дээрээс на
Сар шинийн өдрүүдэд 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ
“Pizza Hut”-ийн нэрийг ашигласан хуурамч линкээр 32 сая төгрөгийн цахим залилан үйлджээ
Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
