Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 117 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 734 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 722 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- “Э” нь Татварын ерөнхий газарт Татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа “Т” ХХК-ийг 2018-2020 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй гэж Х тайлан гарган үнэт цаас, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж давуу байдал бий болгож, онцгой албан татварын тэмдэг олгосон, 12.0 төгрөгийн хахууль авсан гэх;
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Ц” нь Цэнхэр сумын Орхон багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий уурхайн албан тушаалтнаас 200.0 сая төгрөг хахуульд авсан гэх;
- “Ц” нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа хэрэгжүүлэлгүй 2019 оны 10 дугаар сард орон нутгийн хөрөнгөөр хийгдэх 51,325,200 төгрөгийн төсөвт өртөгтэй, “Ус цэвэршүүлэх төхөөрөмж” нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр бичиг баримт дутуу, шаардлага хангаагүй “Т” ХХК-ийг тендерт шалгаруулж бусдад давуу байдал бий болгосон үнэлгээний хорооны дүгнэлтийг татгалзалгүй гэрээ байгуулсан гэх;
- Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаар дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлсэн зорилт, баталсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл, контент бэлтгэн иргэд, олон нийтэд телевиз, сонин хэвлэл, цахим сүлжээгээр дамжуулан хүргэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг тус албаны Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн даргаар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэг нь дээрх ажлыг зохион байгуулахдаа холбогдох хууль журмыг зөрчсөн гэх;
- Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор “Г” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан … дугаартай “Б”-д холбогдох эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрч “А”-ийн мэдүүлгийн тэмдэглэл болон “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолын огноог засварласан гэх.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
