Сангийн яам төсвийн реформыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран энэ салбараас эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог боловсролын салбарт нэвтрүүлж, энэ хүрээнд Боловсролын үнэлгээний төв 2022 оны 5 дугаар сард багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Үнэлгээнд 655 сургуулийн 29324 багш хамрагдсан юм. Багш нарыг үнэлэхдээ:
-Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
-Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
-Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц үр дүн
-Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэргийг 5-45 оноогоор дүгнэсэн юм.
Багшийг үнэлэхийн тулд бичгийн шалгалт болон асуулга, судалгааны аргачлалуудыг ашигласан. Энэ үнэлгээнд:
-Багш өөрөө
-Суралцагч
-Сургалтын менежер
-Сургуулийн захирал
-Заах аргын нэгдлийн ахлагч
-Эцэг эх асран хамгаалагч
Нийгмийн ажилтнууд хамрагдаж өөр өөрийн үнэлгээг өгөв.
Гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахдаа ухаалаг тайлангийн систем буюу BI технологийг нэвтрүүлсэн юм. Ингээд үнэлгээний үр дүнд:
-Нийслэлийн багш нар 73,9 хувь
-Аймгийн төвийн багш нар 72,8
-Сумын багш нар 70,9 хувийн дундаж үзүүлэлттэй үнэлэгдсэн байна.
Урамшуулал авах шатлалын тухайд:
-I түвшин 947 багш
-II түвшин 2982 багш
-III түвшин 3351 багш
-IV түвшин 5016 багш багтаж 10-25 хувийн урамшуулал авахаар боллоо. Энэ нь нийт багш нарын 40 хувь болж байгаа юм.
Гүйцэтгэлийн үнэлгээг цаашид жил бүр зохион байгуулах бөгөөд өөрийн өмнөх үр дүнгээ ахиулж чадсан багш нар дараа дараагийн жилд урамшуулалд хамрагдах боломжтой болно. Мөн энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсролын багш нарыг хамруулах юм.









2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
