Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 74 тохиолдол батлагджээ.
Үүнээс 33 нь Улаанбаатарт, 41 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 985,282 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Сүхбаатарт нэг, Дархан-Уулд нэг, Дорноговьд 9, Өмнөговьд 30 тохиолдол илэрсэн байна.