Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав.
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
- Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар;
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Болортуяа;
- Буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цогбадрахын Мөнхзул;
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Мөнхтөрийн Лхагвагэрэл;
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Долгоржавын Отгонжаргал;
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Баатаржавын Шоовдор;
- Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ганбатын Болор-Эрдэнэ;
- Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Хүрэлбаатарын Энхтуяа;
ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:
- Тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гарган, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн “Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч, Бүжгийн спортын улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер Очирхүүгийн Саранхүү;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- “Мүүн дэйнс” хамтлагийн багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Оюунцэцэгийн Оюунбат;
- Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, багийн спортын түүхэн амжилт тогтоон, нийгэмд эерэг үлгэр дуурайл, хандлага түгээж, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл, чийрэг амьдралын хэв маягт уриалан, бүжгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Сарны бүжиг клуб”-ын дэргэдэх “Мүүн дэйнс” хамтлагийг Алтан гадас одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон хүртсэн тамирчид, багш, дасгалжуулагч, хамтлагийн гишүүд болон тэдний гэр бүл, хамт олонд спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.









Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
