Улаанбаатар хот цахим шилжилтийг мэдээлэл технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгж 1000 гаруй инженертэй хамтран 2022-2024 онд хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороодын хэсгийн ахлагчдын үйл ажиллагааг хялбарчлах, үр дүнтэй, шуурхай болгох аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. “Дижитал сити” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй дэд төсөл болох “Хэсгийн ахлагч” аппликэйшнийг удирдах, хянах сургалтыг зохион байгууллаа.
Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Нийслэлд 1800 орчим хэсгийн ахлагч байдаг. Төр, иргэн хоёрыг холбосон анхан шатны нэгж болох хэсгийн ахлагч нарт зориулсан уг аппликэйшний гол зорилго нь асуудлыг хамгийн шуурхайгаар шийдэхэд чиглэж буй юм. Өөрөөр хэлбэл, иргэдэд тулгарсан асуудлыг төрийн байгууллагад яаралтай хүргэх, шийдэх, хэсгийн ахлагчдын үйл ажиллагааг цахимжуулж байгаагаараа ач холбогдолтой” гэв. Аппликэйшний хувьд ирэх оны хоёрдугаар сарын 1-н гэхэд хэрэглээнд бүрэн нэвтэрч эхлэх юм.
Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн ахлагч М.Мөнхсайхан “Хэсгийн ахлагчдыг яг юу хийж байгааг дээд байгууллагууд нь тодорхой мэддэггүй, бас авч хэлэлцдэггүй. Өөрөөр хэлбэл, зүгээр л иргэдийн хүсэлтийг дамжуулдаг субъект л гэж хардаг. Гэтэл хэсгийн ахлагчид анхан шатан дээр бүх төрлийн судалгааг хийдэг чухал үүрэгтэй. Тиймээс энэ программыг ашиглан ямар судалгааг хэзээ, хэрхэн хийж байна вэ, иргэдээс ямар өргөдөл, гомдол гаргаж байна вэ гэдгийг нээлттэй, ил тод болгох боломжтой болно. Уг программыг улам хөгжүүлж, тогтмол хэрэглэснээр иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх давуу талтай” гэв.
Харин Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны хэсгийн ахлагч Н.Ганпүрэв “Хэсгийн ахлагч нар ихэвчлэн цаасаар судалгаа авдаг. Харин цахим шилжилт хийснээр бид бүх мэдээллээ цахимжуулж, хялбаршуулах боломж үүснэ. Тиймээс уг цахим шилжилт бидний ажлын бүтээмжид чухал ач холбогдолтой. Системийг хэрэглэхэд ч хялбар санагдлаа” хэмээн сургалтад хамрагдсан сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Хэсгийн ахлагч” аппликэйшнээр дамжуулан иргэдийн гомдол, өргөдлийг хүлээн авч дүүрэг, нийслэлд хүргүүлэх, улмаар шуурхай шийдүүлэхээс гадна хариуцсан нутаг дэвсгэрт ямар нэгэн зөрчил үүссэн тохиолдолд орчны хяналт тавих боломжтой болно. Ингэснээр нийслэлийн дүүрэг, хороодын үйл ажиллагаа илүү сайжрахаас гадна иргэдийн амьдрах орчны тав тух, аюулгүй байдал дээшилж, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх юм.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
