Он гарсаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн улмаас 3 хүүхэд түлэгдсэн байна.
Ирэх долоо хоногоос ерөнхий боловсролын сургуулийн улирлын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдээ болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зөвлөмжийг хүргэж байна.
Хүүхдүүдэд галын аюулгүй байдлыг хангах талаар сургах.
Хүүхдүүдэд гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн даван туулах талаар зааж сургах. Галын аюулгүй байдал яагаад чухал болохыг тайлбарлаж, гал түймэр, галын хэрэгсэл болон бусад дулааны эх үүсвэрийг ашиглахдаа аюулгүй зан үйлийг харуулах. Гал бол тоглоом биш харин хэрэгсэл гэдгийг тайлбарлах.
Утааны дохиолол суурилуулах.
Утааны дохиоллыг гал тогооны ойролцоо,унтлагын өрөө, гэрийн өрөө бүрт суурилуулах. Туршилтын товчлуурыг ашиглан утааны дохиоллыг сар бүр шалгаж, бүх батерейгаа жилд нэгээс доошгүй удаа солих хэрэгтэй. Утааны дохиолол ямар дуугардаг, сонсвол яах ёстойг хүүхдүүдээ хэлж өгөх.
Хүүхдүүдэд гал сөнөөгчийн тухай ярьж, ажлынх нь талаар тайлбарлах
Галын хувцас, маск өмссөн гал сөнөөгчийг харах нь хүүхдүүдэд айдас төрүүлдэг. Хүчилтөрөгчийн баг зүүсэн гал сөнөөгчид ямар харагддаг, дуугардагийг хүүхдүүддээ зааж өгөх. Гал сөнөөгчидтэй уулзаж, галын аюулгүй байдлын талаар суралцахын тулд тэднийг өөрийн оршин суугаа орон нутгийн гал түймрийн газар, хэлтэстэй танилцуулж, ажил, мэрэгжлийнх нь онцлогийг таниулах.
Шүдэнз, асаагуурыг гар хүрэхгүй газар хадгалах
Шүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших. Хэрвээ хүүхэд шүдэнз, асаагуур олсон бол түүнийг бариулахгүй байх, аюулын талаар нь тайлбарлах.
Хүүхдийг гал, дулааны эх үүсвэрээс хол байлгах
Хүүхдүүдийг зуух, лааны дэргэд хараа хяналтгүй орхиж болохгүй.
Хүүхдүүдэд 101 болон яаралтай тусламжийн дугааруудыг зааж өгөх
Хүүхдүүдэд 101 руу хэрхэн, хэзээ залгаж болохыг тайлбарлаж өгөх.
Гал гарсан тохиолдолд авах арга хэмжээнд сургах
Гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хаана хандах, аюулгүй замаар гэрээс гарах зэрэг дадлуудыг эзэмшүүлэхэд сургах.
Тухайлбал, хувцас нь галд автсан тохиолдолд хүүхдийг ЗОГС-ХЭВТ, ӨНХӨР гэж зааж, хэвшүүлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
