Мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг, спорт болон бусад чиглэлд амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгарууллаа. Авьяаслаг, тэргүүний хүүхдүүдийг олон нийтэд алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой “Нийслэлийн оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан юм.

2022 оны “Нийслэлийн онцлох хүүхэд”-ээр:
- Нандинжаргалын Оюундарь / “Бритиш” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч/
- Энхбаатарын Индра / “Оюунлаг тулга” сургуулийн 8 дугаар ангийн сурагч/
- Мэндсайханы Хос-Эрдэнэ / 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч /
- Эрдэнэдоржийн Саяжаргал /23 дугаар лаборатори сургуулийн 9 дүгээр ангийн сурагч/
- Ганчулууны Аззаяа / 141 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч/
- Мэндсайханы Анунгоо / “Шинэ зуун билэг” сургуулийн 10 дугаар ангийн сурагч/
- Гүррагчаагийн Өсөх-Ирээдүй / “Олонлог Эгзэ” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч /
- Ганзоригийн Хүслэн /“American school” сургуулийн бэлтгэл ангийн сурагч /
- Алтантөгсийн Энгүүн / “Смарт” олон улсын сургуулийн сурагч / нар шалгарлаа.
Мөн “Оны онцлох оюунлаг хүүхэд” номинацид ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Наранбаатарын Сувдыг шалгаруулсан бол “Оны онцлох манлайлагч хүүхэд”-ээр Нийслэлийн ерөнхий боловсролын 67 сургуулийн 12 дугаар ангийн сурагч Өлзийсайханы Амгаланзаяа тодорлоо.
2022 оны Улсын аваргын хамтлаг бүжгийн төрлөөр хүрэл медаль хүртсэн, ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганболдын Уянгыг “Оны онцлох авьяаслаг хүүхэд”, 100 буудалт даамны спортод амжилт гаргасан Анхбаярын Дашчирэвийг “Оны онцлох тамирчин хүүхэд”-ээр шалгарууллаа. Түүнчлэн жюү жицүгийн тамирчин, ерөнхий боловсролын 163 сургуулийн 3 дугаар ангийн сурагч Доржсэмбэ-ийн Цогт-Очирыг “Оны онцлох хүүхэд”-ээр тодруулсан юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
