Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулахад анхаарч, эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтний үйл ажиллагааг үнэлэн урамшуулдаг уламжлалтай.
Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шалгуур үзүүлэлтээрээ тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шагнан урамшууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар гардуулсан юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө шагнал гардуулах үеэрээ “Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатарт амьдарч байгаа тул эрүүл мэндийн салбарын ихэнх ачаалал анхан, дунд шатандаа төвлөрч байдаг. Өнөөдөр шагнал авч байгаа та бүхэн бол эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мянга мянган хүний төлөөлөл юм. Бид цаашид эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгойлон анхаарах болно” хэмээлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн байгууллага, анхан шатны эрүүл мэндийн байгууллага гэхчлэн үйл ажиллагааных нь зорилго, иргэдийн өмнө хүлээсэн үүргээр нь ангилдаг. Үүний дагуу тусгай комисс ажиллан, ажлын үр дүн, хамт олноо манлайлан ажилласан зэргийг харгалзан шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Ийнхүү энэ жил “Шилдэг эмч” 62, “Шилдэг сувилагч” 60, “Шилдэг ажилтан” 59 болон нэг “Шилдэг менежер”-ийг тус тус шалгаруулан, урамшууллаа. Мөн зургаан “Шилдэг эрүүл мэндийн байгууллага”, зургаан “Шилдэг өрхийн эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулав.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “2022 оноос эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийж эхэллээ. Ирэх онд уг ажлаа улам өргөжүүлэн, эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг нутагшуулна. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад стандарт тогтоон, эмнэл зүйн тусламж үйлчилгээг сайжруулж, зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх зэргээр олон ажил хийхээр төлөвлөөд байна” гэв.
Шилдэг менежерээр шалгарсан Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Энхзаяа сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “2022 оны шилдэг менежер, шилдэг эмнэлгийн даргаар шалгарсандаа маш их баяртай байна. Бид энэ жил олон ажлын ард гарлаа. Манай эмнэлгийн хувьд энэ жилээс төлөөлөн удирдах зөвлөлтэй болсон. Ингэснээр эмнэлгийн үйл ажиллагааг хянах, удирдах механизмыг боловсронгуй болгож байгаа. Мөн бусад дүүргийн болон хөдөө орон нутгийн иргэдэд яаралтай тусламж үйлчилгээ, эрчимт эмчилгээг хүргэх боломжтой болсон. Түүнчлэн 2022 онд магадлан итгэмжлэгдэн, чанарын тогтолцоотой нэгдсэн эмнэлэг боллоо. Энэ бүхний ард ажиллаж буй эмнэлгийн хамт олондоо баяр хүргэж, биднийг үргэлж дэмжин ажилладаг НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-т талархлаа илэрхийлмээр байна” хэмээв.
Шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарсан Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр “Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нийт 470 ажилтан, албан хаагчтай. Өнөөдөр ийнхүү бид бүхний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шилдгээр шалгаруулсанд баяртай байна. 40 жилийн түүхтэй хүүхдийн эмнэлэгт суурилан Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид жишиг стандарт тогтоон, улсдаа тэргүүлэх эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байгаа. Тухайлбал, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд дундаас бамбай булчирхай болон элэгний хавдрын эхний шатанд түлэх эмчилгээг анхлан хийж байна. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулсны дараа АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгээс эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг олгосон юм.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 зөрчил бүртгэгджээ
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
