НЗДТГ, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүр хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаанаа зориулан, ажил бүтээлээрээ манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг уламжлалтай. Ажил үйлсээрээ салбартаа тэргүүлж буй 30 эрхмийг нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргаар тодрууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Ё.Соёлмаа нар гардуулсан юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэндчилгээ дэвшүүлж “Байгууллага, хамт олныхоо түүчээ болж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрийн аваргаар шалгаран, хөгжил дэвшилд нь үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд иргэд болон албан хаагчдын өмнөөс халуун талархал дэвшүүлж, улам их амжилтыг хүсье. Улаанбаатар хот бол их айл. Энэ их айлыг хөгжүүлэхэд нийслэлийн мянга, мянган ажилтны хувь нэмэр их. Ирж буй 2023 ондоо эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэж, илүү их амжилтаар бялхаж байх болтугай” хэмээлээ.
Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Ё.Соёлмаа “Хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр, оюун ухаан, хөлс хүчээ дайчлан ажилласан нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргууд та бүхэнд халуун баяр хүргэе. Ирэх он жилүүдэд ажилчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажлын байрны эрүүл ахуйг дээшлүүлэх чиглэлд олон ажил хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргаар тодорсон гэрэл зургийн www.mpa.mn вэбсайтын үүсгэн байгуулагч, фото сэтгүүлч Б.Бямба-Очир “Би гэрэл зургийн салбарт 10 гаруй жил ажиллаж, 2013 оноос www.mpa.mn сайтыг үүсгэн байгуулсан. Нийслэлийн хөдөлмөрийн аварга хэмээх нэр хүндтэй, том шагналыг хүртэж буйдаа, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбараас тодорч байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Түүнчлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Б.Энхболд “Би Хот тохижилтын газарт 2014 онд ажилд орж, өдгөө ес дэх жилдээ ажиллаж байна. Иргэд маань хог хаях нь багасаж, жил ирэх тусам соёлтой болж байгаад талархдаг. Хамт олондоо, намайг дэмждэг ах эгч, найз нартаа баярлалаа, бас шинэ жилийн мэнд хүргэе” гэлээ.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын жолооч Б.Энхбаяр “Би давс, бодис цацах тусгай зориулалтын камаз машин барьдаг. Шагнал авсандаа сэтгэл маш өндөр байна. Хамт олондоо баярлалаа” хэмээв.
Мөн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 30 дугаар ангийн гал сөнөөгч Н.Гантулга “2022 оны нийслэлийн хөдөлмөрийн аваргаар шалгарсандаа тун баяртай байна. Энэ бол нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн 2000 гаруй алба хаагчийн шагнал. ОБЕГ, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 30 дугаар ангийн нийт удирдлага, алба хаагчдадаа эрүүл энх, сайн сайхныг хүсье. Энэ жил би ойролцоогоор 50 хүний амь нас авран хамгаалсан” гэлээ.
Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргууд
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн Гал сөнөөгч Н.Гантулга
- Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Д.Бат-Эрдэнэ
- Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н. Долгормаа
- Хан-Уул дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн Сувилахуйн албаны дарга Б.Халиунгэрэл
- “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Далан сувгийн техникч О.Энхтүвшин
- “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 7-ын Сантехникийн засварчин Б.Цоодол
- “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын жолооч Б.Эрдэнэсүх
- “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт, үйлчилгээний хэлтсийн гуравдугаар хэсгийн жолооч Ч.Дамдиндорж
- Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Б.Энхболд
- Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Энхбаяр
- Ус сувгийн удирдах газрын ажилтан, Монгол Улсын гавъяат тамирчин, Жүдо бөхийн дэлхийн аварга Ц.Цогтбаатар
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн Ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг
- Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч Г.Отгонбаяр
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Мишигдорж
- Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн орон тооны Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтуяа
- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Санхүү аж ахуйн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч Ц.Алтангэрэл
- Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын үйлчлэгч Б.Буяндэлгэр
- “Ус сувгийн удирдах газар”-ын нийтлэг үйлчилгээний албаны Механик засварын цехийн техникч Э.Баатархүү
- “Номин холдинг” ХХК-ийн нэгдсэн агуулахын ахлах менежер Б.Туяа
- “Технож бизнес инкубатор төв”-ийн захирал Г.Галаарийдий
- “Сноу филдс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ган-Өлзий
- Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Энхтуяа
- Нийслэлийн Боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай
- Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан цагдаагийн Ахлах ахлагч Б.Оюунболд
- Фото мэдээллийн MPA.mn сайтын үүсгэн байгуулагч, гэрэл зургийн сурвалжлагч Б.Бямба-Очир
- “Улаанбаатар театр” ОНӨҮГ-ын Ерөнхий найруулагч П.Урнаа
- Нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлагч Б.Дэмбэрэл
- Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн М.Шижирбаяр
- Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ц.Чинзориг
- Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасгийн их эмч Т.Мөнх-Эрдэнэ




Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно
Ирэх гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо
Өнөөдөр хар бич өдөр
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав
Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
Хуурамч цахим холбоосоор нэвтэрч 22.5 сая төгрөгөө алджээ
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
Засгийн газар хуралдаж байна
Өнөөдөр цагаан морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -16 градус хүйтэн
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна
Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн
Нэг долоо хоногт 96 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 20 иргэний амь насы
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам нарын хамтран дуулсан “Тэмээн дээрээс на
Сар шинийн өдрүүдэд 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ
“Pizza Hut”-ийн нэрийг ашигласан хуурамч линкээр 32 сая төгрөгийн цахим залилан үйлджээ
Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
