Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрээр “2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан дүн.
Хоногт батлагдаж байгаа тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 10-аас бага болсон. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш КОВИД-19-ийн шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар 34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн 94 хувь нь хүндэвтэр, зургаан хувь нь хөнгөн гэсэн эмнэлзүйн эрэмбэтэй байна. Мөн 134 хүн гэрийн хяналтад байна.
Манай улсын хувьд энэ Омикроны дэд хувилбарыг үүсгэж байгаа BQ.1 хувилбар 92.5 хувь, BQ.1.1 2.5 хувь, BA.5 хувилбар таван хувьтай байна.
Дэлхийд 657 сая хүн КОВИД-19-өөр өвчилснөөс 6.6 сая нь нас баржээ.
КОВИД-19 цар тахал, ялангуяа Омикроны давлагаа сүүлийн долоо хоногт дэлхий дахинд 21 орчим хувиар буурсан. Олон улсад BA.5 хувилбар 63 хувь, BA2.2.75, BQ.1 зэрэг хувилбар дэгдэлтийг үүсгээд байна.
Манай урд хөрш 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цар тахлын мэдээллийг нийтлэхгүй байгаа. Гэхдээ ДЭМБ-ын мэдээгээр Хятад улсад өнгөрсөн 24 цагт 34 мянга гаруй тохиолдол, сүүлийн долоо хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэсэн байна.
Урд хөршид энэ долоо хоногийн өвчлөлийн тоо өмнөх долоо хоногоос 45 хувиар өссөн. КОВИД-19-ийн шалтгаант нас баралт 648 гэж мэдээлсэн нь өмнөх долоо хоногоосоо 50 гаруй хувиар нэмэгдсэн юм.
БНХАУ-д дэгдэлт үүсгээд буй вирусийн хувилбарыг арванхоёрдугаар сарын 19-24-ны сорьцын мэдээллээс авч үзвэл:
- 85 хувь нь Омикроны BF.7 гэх дэд хувилбар
- 15 хувь нь BA.5.2 гэх мэт олон дэд хувилбар өвчлөлийн тоог нэмэгдүүлж байна.” хэмээлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
