Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам Улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан.
Жил бүрийн наймдугаар сард тохиодог “Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн удирдлагуудад эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүргийг өгсөн.
Энэ хүрээнд
- ГССҮТ-35
- ЭХЭМҮТ – 33
- УНТЭ – 33
- СХД НЭ – 35
- Орхон БОЭТ – 20
- Говьсүмбэр аймгийн НЭ – 10
- ХӨСҮТ – 9
- АӨСҮТ – 7
- СЭМҮТ – 5
- Амгалан амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг хоёр ажилтан зэрэг нийт 300 гаруй эмч, мэргэжилтнүүдэд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон орлогоор орон сууцны урьдчилгааг олгоод байна. Дээрх ажилчдын 80 гаруй хувь нь сувилагч байв.
Үүнээс гадна эрүүл мэндийн ажилтны цалинг ажилласан жил болон ажлын ачааллаас шалтгаалж ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болон тусгай мэргэжлийн нийт 15 төв, бүсийн эмчилгээ оношилгооны гурван төв 5-50 хүртэлх хувиар, 11 аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв 5-40 хувиар, гурван дүүргийн нэгдсэн эмнэлэг 10-20 хувиар буюу дунджаар 24.4 хувиар үндсэн цалингаа нэмэгдүүлээд байна.
Мөн ур чадварын нэмэгдлийн мөнгөн урамшууллыг дунджаар 20-30 хувиар нэмж олгоод байна.
Ирэх жилээс Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоос өгсөн чиглэлийн дагуу эрүүл мэндийн байгууллагууд KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтээр ажилтан тус бүрийн үнэлгээг хийж эхлэх бөгөөд гүйцэтгэлд тулгуурласан цалин хөлс, урамшууллыг олгох болно.
Үүний эхлэл болгож Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 2022 оны эхний хагас жилийн бүх ажилчдын KPI үнэлгээг гаргаж 14 сая төгрөг хүртэлх урамшууллыг олгосон сайн жишиг байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
