Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан иргэдийн хүсэлтээр 2023 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн одоо аялж буй Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг хоёр салж, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар болон Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд аялах болсныг мэдэгдье.
Тодруулбал, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орно. Үүнд:
1. Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 276/275 галт тэрэг Улаанбаатараас Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба, Ням гарагт 16:50 цагт, Баасан гарагт 15:55 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 07:20 цагт очно.
Харин Замын-Үүдээс өдөр бүр 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 09:20 цагт ирнэ.
2. Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 286/285 галт тэрэгний хувьд Улаанбаатараас өдөр бүр 20:58 цагт хөдөлж, Сайншанд өртөөнд 07:30 цагт очно. Сайншандаас өдөр бүр 19:40 цагт хөдөлж, Улаанбаатар өртөөнд 07:07 цагт ирнэ.
3. Дээрх цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотойгоор Айраг-Бор-Өндөр-Айраг чиглэлийн зорчигчийн 609/610 галт тэрэгний хуваарьт дараах өөрчлөлт орж байна. Үүнд:
Улаанбаатараас Пүрэв, Бямба гарагт 286 дугаар галт тэргээр явах бөгөөд Айраг өртөөнд салж, тус өртөөнөөс 610 дугаар галт тэргээр 06:15 цагт хөдлөн Бор-Өндөр өртөөнд 07:50 цагт хүрнэ. Ингэхдээ Айраг-Бор-Өндөр хоорондын замын 27, 38 дугаар км-т 2 минутын зогсолттой аялна.
Бор-Өндөрөөс Баасан, Ням гарагт 609 дугаар галт тэрэг 20:15 цагт хөдөлж, Айраг өртөөнд 21:30 цагт очно. Айраг өртөөнөөс 285 дугаар галт тэргэнд холбогдон Улаанбаатарт Даваа, Бямба гарагт хүрнэ. Ингэхдээ Айраг-Бор-Өндөр хоорондын замын 27, 38 дугаар км-т мөн 2 минутын зогсолттой аялна.
Эх сурвалж: УБТЗ

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
