Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамжинд байрлах алт мөнгөн эдлэлийн дэлгүүрүүдийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчид мөнгөн торгуулийн арга хэмжээ авлаа.
Үнэт металл эдлэл үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид нь аливаа алт мөнгөн эдлэл болон мөнгөн аягыг худалдаалахдаа сорьцын хяналтын баталгаажилт хийлгэж стандартын шаардлагад нийцсэн эсэхийг урьдчилан тодорхойлуулсны үндэс дээр тухайн бүтээгдэхүүний шинж чанарын талаар хэрэглэгчийн бодит мэдээлэл авах эрхийг хангах замаар худалдаалах ёстой. Гэтэл сорьцын баталгаажилтад хамрагдаагүй мөнгөн аяга худалдаалж байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1-т “Худалдагч гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ нь заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т зааснаар мөнгөн торгууль ногдууллаа.
Хэрэглэгчид өөрийн хэрэгцээнд зориулан аливаа худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүнд баталгаажилт хийлгэж, чанарын шаардлага хангасан эсэх талаар үнэн, бодит мэдээлэл авах замаар сонголтоо зөв хийхийг ШӨХТГ-аас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ШӨХТГ

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
