XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд үргэлжилж байна. “Тарвалин” хийдийн нэрэмжит уламжлалт Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан 10 даван түрүүлж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, сумын наадмын таван түрүүтэй, “Тэмээ өргөдөг” заан Шийрэвдоржийн Эрдэнэбаяр үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, сумын наадмын таван түрүүтэй заан Энхтайваны Совджамц шалгарлаа.
Дунд шөвгийн тавд Өмнөговийн манлай заан Б.Бат-Эрдэнэ, Архангайн Д.Эрдэнэчулуун заан, шөвгийн есөд сумын заан Завханы Ё.Гантулга, Төвийн Б.Отгонбаатар, Булганы А.Ширнэндагва, Сэлэнгийн А.Амархүү нар үлдэв.
Харин сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, сумын заан Г.Пүрэвбаатарт, Үнэнч үзэгчдийн нэрэмжит “Дайчин барилдааны шагнал”-ыг үзүүр бөх Ш.Эрдэнэбаярт, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын бөхийн холбооны тэргүүн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төвийн дарга, бөхийн хорхойтон Алтанцэцэгийн Ганзориг, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бизнес эрхлэгч, бөхийн хорхойтон Батмөнхийн Баатархүү нар тус тус гардууллаа.
Мөн Тарвалин хийдийн нэрэмжит шагналыг Ш.Эрдэнэбаяр заанд олголоо.
Маргааш 16:00 цагаас Ахмад болон өсвөр бөхийн барилдаан болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
