“Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жил агаад, энэ жилд “Хүмүн нугууд өвчин үгүй, сэтгэл баясан, төрөө номчлон тэтгэж, жаргалантай болъюу” хэмээн сударт өгүүлжээ.
“Шороон үхэр”-ийн зурлагыг дүрсэлбэл:
Үхэр нь: Шороон үхрийн толгой, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь хөх, шийр, ногт нь улаан, бие нь ногоон, цулбуур нь шар, ходоод нь цагаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна.
Үхэр хариулаач нь: Царай нь улаан, дээл нь хөх, бүс нь шар, малгайгаа баруун гартаа барьсан, нэг гэзгээ баруун чихнийхээ араар, нөгөө гэзгээ зүүн чихнийхээ урдуур унжуулсан, олсоор томсон бургасан хөх шилбүүр барьсан, хүч чадал багатай, хөх гутлаа өмссөн, өвгөн хүн, үхрийн өмнө яаравчлан гүйж явна” хэмээн дүрслэгдэв.
Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал:
Жилийн төлөвийг хаан гараг, түшмэл гараг, эзэн гараг, боовны үр, цасан чихэрийн амт, шороон үхрийн зурхайн зурлагуудаар шинжвээс:
-Өвгөд хөгшдөд (өндөр дээд суудалтан) сайн, Залууст (дунд суудалтан) дунд, Нялхаст (түмэн олон) муу болой. Эрдэмтэн мэргэдийн нийгэмд эзлэх байр суурь идэвхжих, алдрыг олох. Аялал, жуулчлалд өлзийтэй. Худалдаа арилжаа эрхлэгчдийн ажил үйлс дэлгэрэх, бод малын өсөлт сайн. Үйлдвэр үйлчилгээ явуулж буй хүмүүсийн ажил үйлс саад бэрхшээл ихтэй. Галын хүч арвижин, хүмүүн нүгүүд хоосрох нигууртай. Галын аюулаас сэргийл. Улс орны хөгжил дэвшил саарах, өндөр албан тушаал эрхлэж буй хүмүүсийн суурь батжих. Дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирэх. Ард иргэдийн амьдрал улам доройтож хулгай, дээрэм элбэгших, үймээн самуун, хямрал тэмцэл гарах. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн төрөлт арвижихын шалтгаан доройтно. Зарим газар оронд хүйтэн, лус, бадгана чанар өвчин гарах. Ялангуяа намрын дунд сарын шинийн дөрвөнд өвчин, зовлон дэлгэрэхээс сэрэмжил. Өвс ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн ургац ихэд дэлгэрнэ. Хур цагтаа бууна. Энэ жил хур тунадас дунд. Жилийн эх ба тэргүүн, дунд саруудад үүл их, мөндөр, цас, хур бороо элбэг. Зарим оронд хур үлэмж багасна. Зун, намрын улиралд салхи шуурга их, тал хийгээд нам дор газар, өвлийн сар, дөрвөн сүүл сард зарим газраа ган хуурай болох. Хүнд сайн, малд муу болой.
Зурхайч лам Д.Цогтбаатар
Зурхайч лам Д. Цогтбаатарын “Өдөр тутмын зурлага”, “Сар тутмын зурлага, засал ном” зэрэг номнууд худалдаанд гарлаа.
2023 оны 365 өдрийн зурлага, 2 сарын 21ны өдрийн XII жарны харагчин туулай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах зүг, унших тарни, цээр гаргах ёс, ирэх зүг, цээрлэх өнгийг дэлгэрэнгүй оруулжээ.
Холбоо барих утас: 96616668, 99905522


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
