Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
Монгол Улсын хошой аварга, гавьяат малчин, Увс аймгийн Тэс сумын малчин Бүдээгийн Равагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр шагнав.
АРДЫН ЗУРААЧ ЦОЛООР:
- Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байды,

АРДЫН ЭМЧ ЦОЛООР:
- АШУҮИС-ийн Хавдар судлалын тэнхимийн зөвлөх профессор, Хавдар судлалын төвийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч Рүвжирийн Сандуйжав,

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Очирбатын Рагчаа,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын ахмад багш Нанзадын Цэвээн,
- “Өнөр бүл” хүүхдийн төвийн ахмад багш Даваагийн Дашдулам,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө “Төгс баясах” ТББ-ын зөвлөх багш Тамжидын Болормаа
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- ШУА-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбар зөвлөлийн гишүүн, доктор, профессор Балтавын Цогоо
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
- “Хууль зүйн туслалцаа төв”-ийн өмгөөлөгч Дагвасамбуугийн Пүрэвдорж,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
- Дундговь аймгийн Луус сумын малчин Содномын Баатар,
ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР:
- “Бооцын тариа” ХХК-ийн захирал Сэдбайдарын Баатар,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
- “Хаан шонхор” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Маналжавын Нармандах,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн асрамжийн албаны дарга Янсанжавын Сампил,
- “Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Цэвэгбатын Энхбаяр,
- Сэлэнгэ аймгийн “Энэрэлт үйлс” эмнэлгийн захирал, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Сономдагвын Сарантуяа,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Нийслэлийн Соёлын төв өргөөний захирал, дуурийн дуучин Дашдамбын Ариунбаатар,
- “Хулсан чавх” ХХК-ийн захирал, уран дархан, уран барималч Гүрсэдийн Энхтөр,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
- Увс аймгийн Давст сумын ахмад настан Юмжаагийн Жавзан,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- “Санто” сургуулийн бага ангийн багш Аюурзанын Бямбасүрэн,
- МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн зөвлөлийн дарга Баастын Тэлэнгэд,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Чамчигийн Нямсүрэн,
- Монголын Үндэсний урлагийн их театрын гутлын мастер Дамдинсүрэнгийн Энхжаргал,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа “Биокомбинат” ТӨУҮГ-ын Чанарын хяналт, шинжилгээний лабораторийн эрхлэгч Буяндалайн Энхтуяа,
- ”Хаадын гэр” компанийн ширмэл эдлэлийн оёдолчин Лхагважавын Эрдэнэчимэг,
- “Саусгоби Сэндс” компанийн жолооч Лувсанданзангийн Эрдэнэсүх,
- “Чингис хаан” хамтлагийн хөгжимчин, хөгжмийн найруулагч Цэрэнданзангийн Байдраг,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
- Хилийн цэргийн 0245 дугаар ангийн ахмад хилчин, хүний их эмч Владимирийн Ариунзаяа,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Монголын Үндэсний урлагийн их театрын ятга хөгжимчин, хөгжмийн багш Ганхуягийн Солонго,
- “Жүр үр” ХХК-ийн салбарын захирал Хийморийн Соёлмаа,
- “Исатком” ХХК-ийн Технологийн газрын захирал Батдоржийн Баянбаатар нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.





32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
