Рио Тинто Монгол, “Оюутолгой” ХХК ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтарч “Уул уурхайн геотехникийн мэргэжилтний чадамжийг дээшлүүлэх төсөл”-ийг 2019-2025 онд хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Геотехникийн оюутан, профессоруудад зориулсан Компьютерийн иж бүрэн лаборатори байгуулж Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд хүлээлгэж өглөө.
Уул уурхайн амин сүнс болсон геотехникийн салбарт хөрөнгө оруулж, тус лабораторийг нээснээр:
– Геотехникийн мэргэжлээр сурч байгаа оюутнууд мэргэжлийн программ хангамж ашиглаж сургалт судалгаа хийх, ажлын байранд программ хангамж ашиглах бүрэн чадавхтай төгсөх,
– Багшлах боловсон хүчний сургалт, судалгааны ажлыг чанаржуулах, ажлын талбар дээрх программ хангамжийг ашиглан судалгааны ажлуудыг гүйцэтгэх боломж бүрдэж байна.
Тус лаборатори нь дэлхийн хамгийн дэвшилтэт уурхайнуудад нэвтэрсэн Roscience-ийн програм хангамж, судалгаа, шинжилгээний хэрэгслүүдийг ашиглан симулъяц хийх, дадлагажих боломжийг олгох юм. Тухайлбал, геологийн өгөгдөл дүрслэх “Dips”, налуулгийн тогтвортой байдлыг тооцоолох “Slide”, гадаргуйн геометр тэнцвэр тооцох “Swedge” зэрэг 17 мэргэжлийн лицензтэй програмд мэргэших юм.
Үүнээс гадна талууд хамтарсан гэрээний дагуу 2025 оныг хүртэл уул уурхай, тэр дундаа гүний уурхайн үйл ажиллагаанд шаардагдах мэргэжилтнүүдийн ур чадварын хомсдол, үйлдвэрлэлд тулгараад байгаа бэрхшээлийг хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.
Рио Тинто групп 150 жилийн турш уул уурхайн салбарт хуримтлуулсан мэдлэг туршлага, технологио Оюу толгой төслөөр дамжуулан Монголд нутагшуулж байна. Мөн ирээдүйн чадварлаг инженер, техникийн мэргэжилтнүүдийг төрүүлэхэд ШУТИС-тай хамтарч буй нь Монголын боловсролын салбарт оруулж буй бодитой хувь нэмэр бөгөөд Монголд алсын хараатай хөрөнгө оруулах зорилтын илэрхийлэл юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
